Түр хаасан болон түр хаах авто замууд

2025-05-17
1 минут уншина

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/116 дугаар захирамжийн дагуу “Чингэлтэйн фестиваль-2025” арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Арга хэмжээний хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21:00 цагаас 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 23:00 цаг хүртэл Анкарагийн гудамж (СУИС-ийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар хүртэл), Самбуугийн гудамж (Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Тэнгис кино театрын баруун гарц хүртэл) авто замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарласан тул иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Дашрамд сонирхуулахад, Чингэлтэй дүүргийн Засаг дарга иргэдийн санал хүсэлтийг өөрөө шууд хүлээн авч эргэж үр дүнг нь тайлагнадаг newchingeltei цахим системийг өнөөдрөөс хэрэглээнд нэвтрүүлж байгаа юм байна.

Мөн дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг түр хаана.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Залуус-I орон сууцны хорооллын гаднах дулааны шугам сүлжээний угсралтын ажлын хүрээнд Морингийн даваа чиглэлд Наадамчдын гудамжийг 5 дугаар сарын 17-ны оройн 23:00 цагаас 5 дугаар сарын 18-ны өглөөний 06:00 цагийн хооронд хаана.

Энхтайваны өргөн чөлөөний авто замыг шинэчлэх ажлын хүрээнд БГД-ийн 6, 8, 19 дүгээр хороо, 10 дугаар хорооллын “МТ” ШТС-ын уулзвараас “Төмөр замын дээд сургууль”-ийн уулзвар хүртэлх авто замыг 5 дугаар сарын 17-ны өдрийн 23:00 цагаас 19-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Бат-Эрдэнийн Мөнгөнзул Азийн дэд аварга болжээ

Дараагийн хуудас

Н.Халиунаа: Цахим мөрийтэй тоглоом зөвхөн нэг хүнийг бус, гэр бүлээр нь хохироодог

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш