“Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоны бүртгэл үргэлжилж байна

2025-05-22
1 минут уншина

Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа” талбайд 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулах гэж байна.

Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой уг арга хэмжээнд нэгдэж, оролцох хүүхэд бүр

  • Барианд орж буй түүхэн мөчөө мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхөлж
  • Мэргэжлийн нүүр хувиргагчаар нүүрээ будуулан
  • Үлгэр, киноны баатруудтай гэрэл зураг авхуулж
  • Өөрийн хүсэл, мөрөөдлөө “Хүслийн хайрцаг”-т шивнэж
  • Авъяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт, хүний эрхийн интерактив контент үзэж сонирхохоос гадна “The Open Mic” арга хэмжээнд оролцох боломжтой.

Марафон гүйлтийн арга хэмжээ

  • 10.00-10.30 цаг Нээлт
  • 10.30-11.30 цаг Гүйлт /6-7 нас/-500 метр
  • 11.30-12.30 цаг Гүйлт /8-9 нас/-500 метр
  • 12.30-13.30 цаг Гүйлт /10-11 нас/-1 км
  • 13.30-14.30 цаг Гүйлт /12-13 нас/-1 км
  • 14.30-15.30 цаг Гүйлт /14-15 нас/-1.5 км
  • 15.30-16.30 цаг Гүйлт /16-17 нас/-1.5 км зайд гүйх тул хүүхэд, багачууд Та бүхэн марафонд оролцохыг хүсвэл ЭНД ДАРЖ  бүртгүүлээрэй

Цахим бүртгэл 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэхийг анхаараарай.

Анхаарах зүйлс: Марафонд оролцох хүүхдүүд гүйхэд хөлд эвтэйхэн гутал өмсөөрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг 9902-8438 дугаараас авна уу.

Хамтран зохион байгуулагч:

  • Цагдаагийн ерөнхий газар
  • Нийслэлийн Онцгой байдлын газар
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газар
  • Түргэн тусламжийн төв-103
  • “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ
  • Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор
  • Монголын Хуульчдын холбоо
  • “Эерэг ирээдүй-Өнөөдөр” ТББ
  • “Үжин төв” ТББ
  • “Гүүд Нэйборс” ОУТББ
  • “Наран трэйд” ХХК
  • “МСЭЛ” ХХК
  • Child.mn
  • МИГ даатгал
  • “Монгол даатгал” ХХК

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Ерөнхий сайд “ялаанууд битгий горьд” гэж хэнийг хэлсэн бэ?

Дараагийн хуудас

Төр, засагт үүрэг, хариуцлагыг нь ойлгуулах сургалт болон хяналт, шалгалт хэрэгтэй байна

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш