С.Шижирбат: Улаанбаатар марафоноо зөв зохион байгуулж чадахгүй байсаар байна

2025-05-25
2 минут уншина

“Улаанбаатар марафон” өчигдөр 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, энэ удаад дэлхийн 41 улсын 30 мянга гаруй гүйгчид оролцлоо. Монголчууд ч энэхүү бүх нийтийн арга хэмжээнд гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө илүү идэвхтэй оролцдог болжээ. Гэхдээ зохион байгуулагчдын зүгээс анхаарах чухал асуудлууд байгааг мэргэжлийнхэн сануулж байна. Тухайлбал, Улаанбаатар дэлхийн рекордын өрсөлдөөний талбар болох боломжийг спортын тайлбарлагч С.Шижирбат өөрийн цахим хуцдаснаа ийн хуваалцжээ.

Тэрээр “УБ марафоноо зөв зохион байгуулж чадахгүй байсаар бнаа
Марафоны Дэлхийн рекорд УБ марафонд тохиох боломжтой.
Ингэвэл Дэлхий даяар үнэхээр гоё сурталчилгаа болноо.
Дэлхийн спортын гайхамшигтай том рекорд ойрын хугацаанд тогтоогдох гээд буй нь 42км 195 метрийг 2 цагийн дотор 1 цаг 59 минутанд орж ирэх рекорд юмаа.
Келвин Киптум 2 цаг 35 секундээр Дэлхийн рекордыг одоогоор эзэмшдэг.
УБ марафоныг ганцхан удаа шагналын санг нь Дэлхийн жишигт хүргэчих, тэгвэл про түвшний мэргэжлийн Дэлхийн шилдэг гүйгчид олноороо ирж гүйнэ.
Тэгээд гүйлтийн маршрутыг зөв зохио, 42км-ийг ганц бүтэн тойрдог болхоос 21 км-ээр 2 тойруулдаггүй юмаа.
Рекордын төлөө гүйж байхад гүүр давуулсан өгсүүр замаар гүйлгэдэггүй юмаа.
Келвин Киптум Чикагогийн марафонд Дэлхийн рекордыг эвдсэн, Чикагогийн гүйлтийн зам хамгийн таатай зам учраас рекорд тогтооход нь нөлөөлсөн юмаа.
Дэлхийн жишгээр өглөөний сэрүүнд 6 цагт гараанаас гаргадаг болхоос нар дээшээ гарчихсан 10,11 цагт гараанаас гаргадаггүй юмаа.
Манайхан 42км-ийн марафоныг 6 цагт гаргаад бусад зайн гүйлтүүдийг 10 цагаасаа гаргаж зайлшгүй салгах ёстой юмаа.
Тэгэхгүй бол бөөнд нь гаргахаар замбараагүй байнаа, жирийн сонирхогчид маань баруун гар талаа барьж шогшин мэргэжлийн гүйгч нартаа зам тавьж өгхийг хэлж өгөөгүй учраас мэдэхгүй байнаа, зам тавьж өгөхгүйгээс болж гүйлтийн хэмнэл алдагддаг, цаганд нь шууд муугаар нөлөөлдөг юмаа.
Бүх зайг нийлүүлээд бөөнд нь гаргачхаар 42км-т барианд орж байгаа гүйгчдээ үзэгчид нь ялгаж чадахгүй байнаа, 42км-т бариалж байгаа тамирчдад маш хүндэтгэлтэй хандаж урам өгч барианы үзүүрт алга ташиж дэмждэг юмаа.
Мэргэжлийн ангилал 42км-т түрүүлж орж ирж байгаа тамирчин сонирхогчын ангилалын 1,5км, 5 км-ийн зайд гүйсэн хүмүүстэй цуг барианд орж ирүүлж болдоггүй юмаа, түрүүлсэн Кенийн тамирчин гайхаал орж ирлээ.
Яагаад манай марафонд Дэлхийн рекорд тогтоогтох боломжтой вэ гэхээр бусад орнуудын марафон халуун уур амьсгалд уралддаг бол манай УБ хот сэрүүн уур амьсгалтай учраас гүйхэд таатай.
Марафоноор Дэлхийд ноёлдог Кени, Этиопууд манайхаас илүү далайн түвшнээс өндөр газар амьдардаг, энэ бол их нөлөөтэй байдаг.
Манай марафон зохион байгуулалтын хувьд бусад орнуудын марафоноос үнэхээр тааруу байнаа, дүрмэндээ 5, 5 км-ийн зайтай электрон цагнуудыг байршуулдаг байтал манайд байдаггүйээ.
Мөн усны цэгүүд хангалтгүй, ус нь хангалтгүй байлаа, энэ бол байж болшгүй алдаа.
Телевизийн шууд дамжуулалт үнэхээр тааруу байлаа, камерууд дутуу, цэгүүдэд байршуулдаг камерууд байхгүй, Лондон, Берлин, Чикаго, Токиогийн марафон зэрэг Дэлхийн том марафонуудыг шууд дамжуулдаг Дэлхийн стандартаар дамжуулж сурах хэрэгтэй байнаа, манайдаа урдаа барьдаг гүйгч нар чанга дуутай мотоциклоор дагаж дарамттай байлаа, бусад орнуудад чимээ гаргадаггүй машин мотоциклоор дагадаг юм аа гэж хэлж байна.
Тайлбар ямар муу байваа, хуучин цаг шиг өө маргааш тэмцээнтэй билүү гээд бэлтгэлгүй ангайж тайлбарт ордог үе өнгөрсөн шүүдээ.
Түрүүлсэн Кенийн тамирчны нэрийг мэдэхгүй байхаар яаана вэ, шилдгүүдийн өмнө нь гаргаж байсан амжилтууд, марафоны түүх, үе үеийн алдарт аваргууд, гүйлтийн техник тактикууд, 35дахь км-ээс үхлийн бүс эхэлдэг, бариа хүртэлх тактикийн уралдаануудыг үзэгчдэд гоё ойлгуулж тайлбарлах ёстой байлаа, 42км-ийн шууд дамжуулалт бол 3 цагийн л шууд шүүдээ.
Дараа жил шагналын санг Дэлхийн жишигт хүргээд Дэлхийн шилдэгүүдийг аваад ирвэл би тайлбарлаж өгье” гэжээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Шатахууны үнийн асуудлаар салбарын яам Мэдэгдэл гаргажээ

Дараагийн хуудас

ХХМТ-ийн салбарт хөрөнгө оруулбал татварын хөнгөлөлт үзүүлнэ

Сүүлд нэмэгдсэн Онцлох

ШилжихДээш