Жүжигчин Т.Энэрэл шагналаа бяцхан зүрхнүүдэд хандивлахаар шийджээ

2025-05-26
1 минут уншина

“Ододтой бүжиглэе” шоуны 2-р улирлын ялагч жүжигчин Т.Энэрэл өнөөдөр төрсөн өдрөөрөө ялагчийн шагнал болох сайн үйлсэд зориулах 50 сая төгрөгийг бяцхан зүрхнүүдэд хандивлахаа зарлалаа. Энэ талаар тэрээр өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр миний 37 насны төрсөн өдөр тохиож байна. Өөрөө ч ойлгож амжихааргүй амсхийх завгүй өдрүүд өнгөрлөө. Намайг муулж сайлах нь ч дүүрч … Гэхдээ юу гээч би жаргалтай байнаа яг одоо… Олон бяцхан зүрхэнд амьдрал хайрласан энэ төсөлд өөрийнхөө хөлсөө урсган олсон шагналаа хүлээлгэн өгнө гэдэг нь намайг хэмжээгүй их жаргалтай болгож байна.
Цом авсандаа гол нь биш юм. Бүжгийн урлагийн гайхамшгийг үзэгчиддээ хүргэх, цаашлаад хэн нэгэн бүжгийн спортоор хичээллэх хүсэл сонирхлыг  төрүүлэхэд энэ шоуны (тэмцээн биш) гол зорилго оршиж байгаа юм. Намайг дэмжсэн та нартаа баярлалаа. Та бүхний дэмжлэгээр би хүүг минь эрүүл саруул болгож өгсөн хамт олны ачийг багахан болов хариулах боломжтой боллоо” гэжээ.
Олны хүндэтгэлийг хүлээсэн Б.Болдсайхан эмч буюу “Зүрх мартахгүй төсөл”-ийн хамт олонтой холбогдсон учир нь түүний ууган хүү ажээ.
Бяцхан үрсэд амьдрал бэлэглэх түүний хүсэлд талархсан олны сэтгэгдэл хөвөрсөөр байна.

Сонирхуулахад, жүжигчин Т.Энэрэлд төрсөн өдрөөсөө хоёрхон өдрийн өмнө 24-нд “Гэгээн Муза” цом, нэгхэн өдрийн өмнө 25-нд “Ододтой бүжиглэе” цом аваад байгаа билээ. Харин өнөөдөр түүний хорвоод мэндэлсэн өдөр.
Энэ олон баярын давхцалд эхнэрээрээ бахархаж жүжигчин О.Итгэл “Чамаар би гоёдог, чамаар би чимдэг юм .. Гайхалтай хань, гайхалтай ээж, гайхалтай охин, гайхалтай жүжигчин, гайхалтай бүжигчин, гайхалтай уран бүтээлч!! Үнсье!” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Австрали улсын виз мэдүүлэх иргэдийн анхааралд

Дараагийн хуудас

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар мэдээлэл хийлээ

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын
ШилжихДээш