Н.Учрал санаатайгаар Ерөнхийлөгчийг эсэргүүцэж эхлэв үү

2025-05-29
1 минут уншина

Монгол улсын Засгийн газрын гишүүн УИХ-ын чуулганы танхимд болон бусад газарт Засгийн газрын бодлогын эсрэг  байр сууриа илэрхийлэхгүй байх хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл  засгийн газрын хуралдаанд олонхоороо санал нэгдсэн л бол цөөнх нь таг дуугүй байх болсон билээ. Энэ зохицуулалт яамгүй  засгийн газрын гишүүн,  ЗГХЭГ-ын дарга Н.Учралд хамааралтай. Гэвч тэрбээр ураны төсөл дээр Монгол улсын Засгийн газар, Ерөнхийлөгчөөс өөр байр суурьтай байж болзошгүй байна.

Үүний илрэл нь 2025.05.18-ны амралтын өдөр түүний албан ёсны цахим хуудас болох цэнхэр тэмдэг бүхий Uchral Nyam-Osor хаягаас “Францтай хийх ураны гэрээг зогсоосон” гэсэн утгатай мэдээлэл нийтлэсэн. Энэ нь олон нийтийн анхааралд өртөж, өндөр авсан юм.

Өмнөх парламентын үед Цахим хөгжил, харилцаа холбооны сайд байсан, цахим ертөнцийн талаар хамгийн өргөн мэдлэгтэй хэмээдэг өдгөө УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал цахим халдлагад өртлөө хэмээн тайлбарласан. Гэвч үүнд нь олон нийт итгэхэд бэрх, эргэлзээ төрсөн. Хэрэв Цахим хөгжлийн сайд асны цахим хуудас халдлагад өртсөн нь үнэн бол бусад нь ямар ч найдваргүй, баталгаагүй юм байна гэсэн дуулиан дагуулж, цөөн үгтэй онигоо шиг юм болов. Тэр хэрээр Засгийн газрын нэр хүнд унасан гэж хэлж болно.

Тэгвэл үүний цаад шалтгаан нь МАН-ын дотоод хагарал  Н.Учралаар дамжин илэрч байгаа нь энэ гэнэ шүү. Тодруулбал,  Монгол улсын Ерөнхийлөгч ураны төслийг дэмжиж байхад Н.Учрал дэмжихгүй байгаа болохоор  ийнхүү худал дүр эсгэн байр сууриа илэрхийлсэн байх хэмээн МАН-ынхан ярилцаж байна.

Улс төр дахь өнөөгийн байр сууриараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Н.Учралаас хол илүү нь үнэн. Тиймээс Н.Учралын хувьд ингээд ч болтугай байр сууриа илэрхийлж, намын дотоод хагарал дээр тос нэмчихлээ.

Улс төрд мөнхийн найз гэж байхгүй, мөнхийн эрх ашиг бий гэдгийн жишээг өөрөөрөө харуулж байгаа Н.Учрал энэ мэтээр ах нарынхаа зэвүү дургүйг хүргэж байгаад “арчуулах вий” гэх айдас байгааг хэлэх ч хүн байна.

Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй, нохойтой тэрсэлдвэл хормойгүй гэдгийг Н.Учрал мэддэг л баймаар… Н.Учрал сайд минь ил цагаан Ерөнхийлөгчтэй үзэлцээд сайнаа үзэхгүй л болов уу даа…

Эх сурвалж: tac.mn

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Явган замын хуучин хавтанг гэр хороололд тавина

Дараагийн хуудас

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын жагсагчдын төлөөлөлтэй уулзлаа

Сүүлд нэмэгдсэн Улс төр

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлбэрт шилжүүлэх ажлыг шуурхайлах үүрэг өглөө

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг дотоодын цэргийн хамгаалалтад авах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар албажуулж, Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд

НИТХ-ын ээлжит хуралдаан “Сэлбэ ухаалаг хот” байгуулах асуудлаар үргэлжиллээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит VIII хуралдаан үргэлжилж байна. Хуралдаан 2026 оны наймдугаар сарын 06-ны өдөр эхэлж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025

УИХ-ын асуулгын цагийг гурван удаа зохион байгуулж, гишүүдийн асуултыг Ерөнхий сайдад хүргүүлж, цахим хуудаст байршуулжээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 112 дугаар зүйлд заасны дагуу ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн
ШилжихДээш