“Харбин-2025” Азийн өвлийн наадмын тойм мэдээлэл

2025-02-09
1 минут уншина

Азийн өвлийн спортын 9-р наадмын нээлтийн ёслол Баасан гарагийн орой болсон бол өчигдөр 15 багц медалийн эзэд тодорлоо. Монгол Улсаас шорт трекийн эмэгтэйчүүдийн 1500 метрийн зайд ОУХМ Б.Гэрэлтуяа хагас шигшээ уралдаанд 2:58.964 секундын амжилтыг үзүүлж тэмцээнээ өндөрлүүллээ. Манай улсын тамирчны хувьд өнөөдөр 1000 метрийн зайн уралдаанд оролцох юм. Б.Гэрэлтуяа шорт трекийн төрөлд Азийн өвлийн наадамд хагас шигшээ гараанд шалгарсан Монгол Улсын анхны тамирчин болсон билээ.

“ Харбин 2025” наадмын уулын цанын тэмцээн Ябули хотод эхний өдрөө үргэлжиллээ. Уулын цанын төрөлд Монгол улсаас дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор нийт 8 тамирчин оролцож байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн слалом буюу туг сүлжих төрлийн тэмцээн болж Японы тамирчин Чисаки Майда алтан медаль хүртсэн байна. Харин манай улсын тамирчин А.Сондорбаяр 27, М.Инжин 29, А.Итгэл 31, Х.Халиун 33 дугаар байр эзэлсэн байна. Энэ төрөлд 45 тамирчин оролцлоо. Өнөөдөр манай улсаас эрэгтэй уулын цаначид слалом төрөлд өрсөлдөнө.

Наадмын 2 дахь өдөр гүйлтийн цанын тэмцээн Ябули цанын баазад эхэллээ. Өчигдөр спринт буюу ойрын зайн медальтнууд тодорсон юм. Эмэгтэй тамирчдаас БНХАУ-ын тамирчин Ван Чиан түрүүлсэн болсон Казахстаны цаначин Константин Борцов мөнгө, Хятадын тамирчин Салике Саймухаер хүрэл медаль хүртсэн байна. Манай улсаас энэ төрөлд 4 тамирчин оролцож ОУХМ Т.Ариунболд, Э.Ариунтунгалаг нар хагас шигшээд шалгарсан амжилтыг үзүүллээ.

Харин эрэгтэй тамирчдаас ОУХМ Б.Ачбадрах, А.Хүслэн, Д.Мөнхгэрэл, О.Золбаяр нар эхний төрөлдөө оролцлоо. Өнөөдөр Азийн өвлийн спортын наадмын 13 багц медалийн эзэд тодрох юм.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Амар байна уу-2025: Аж ахуйн нэгжүүд түрээсийн төлбөргүйгээр оролцож байна

Дараагийн хуудас

Шуурхай штаб: Зөвшөөрөл олголтыг боловсронгуй, шуурхай болгох нь нийслэлийн бүтээн байгуулалтад чухал нөлөөтэй

Сүүлд нэмэгдсэн Спорт

Экстрем спортын талбай байгуулагджээ

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд экстрем спортын талбай тохижуулж дууслаа. Тус бүтээн байгуулалтад экстрем спортын талбай, авто синема, задгай тайз, элсний волейбол, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлт гудамж, худалдааны гудамж,

Тусгай олимп: Манай баг, тамирчдын амжилт

Дэлхийн Тусгай Олимпын Өвлийн наадам болох Special Olympics World Games Италийн Турин хотод болж сүүлийн тэмцээнүүд өндөрлөж байна.Монгол улсынхаа баг, тамирчдын амжилтын мэдээллийг хуваалцъя.
ШилжихДээш