“Хурд хамтлаг” марк дэлхийд түгж, “Хурд” хамтлагийн “Бүсгүй” SocialPay паркт гэрэлтэнэ

2025-06-17
1 минут уншина
Монгол Улсын Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг 1183 дахь маркийн эзэд боллоо. “Хурд хамтлаг” сэдэвт маркийн нээлтийн үйл ажиллагааг нээж “Монгол шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Билгүүн хэлсэн үгэндээ, Монголын шуудангийн марк бол түүх хүүрнэгч, соёлын үнэт өв гэдэг утгаараа өнөөдөр Хурд хамтлагийг маркт мөнхлөн, Монголын рок поп урлагийн хөгжлийг үнэлж буй илэрхийлэл бол энэ марк юм гэдгийг онцлон хэлж байлаа. Мөн тэрээр “Үндэсний шуудангаар дамжин дэлхийн өнцөг булан бүрт түгээгдэх энэхүү марк нь Монголын хөгжмийн урлагийг танилцуулах, бахархах нэгэн гүүр болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
“Хурд” хамтлагийн ахлагч, даралтат хөгжимчин, Төрийн соёрхолт, МУУГЗ Д.Ганбаяр нээлтийн үеэр “Дэлхийн өнцөг булан бүрт Монголоо төлөөлөн шуудангийн салбараар түгэн, хэн бүхэнд хайрын захиа болж очих сайхан өдөр ирлээ гэж би бодож байна. Улс маань бид бүхнийг дэлхийд тунхаглаж өглөө гэж хэлмээр байна. “Хурд” 30 жил ажиллаж амьдрахдаа бас нэгэн төлөвлөсөн зүйл маань өнөөдөр биеллээ олж байгаад сэтгэл их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
“Хурд хамтлаг” марк нь 45х33мм хэмжээтэй, 145х100мм блокийн хэмжээтэй зураач Б.Хосбаярын бүтээл бөгөөд өнөөдрөөс гүйлгээнд гарч эхэлж байгаа юм. Тус маркт хамтлагийн гишүүд болон логог дүрслэн харуулжээ.
Маркийн нээлтийн дараа үргэлжлүүлэн 2025 оны зургадугаар сарын 21-нд болох амьд хөгжмийн бүрэн хэмжээний “Бүсгүй” тоглолтын талаар тус хамтлагийн гитарчин МУГЖ Д.Отгонбаяр мэдээлэл өглөө. Тэрээр “SocialPay паркт болох тус тоглолтонд “Чоно” хамтлаг, зууны манлай дуучин МУГЖ Сарантуая оролцохоос гадна мөн энэ цаг үеийн 5 дива дуучдыг тодруулна. Бид 2025 онд “Бүсгүй” хэмээх уран сайхны киногоо тасралтгүй гаргасаар ирсэн бол эдүгээ IPTV-д оруулахаасаа өмнө хаалт болгож, түүнчлэн Төрийн соёрхлоо ард түмэнтэйгээ тэмдэглэж энэ концертоо хийж байгаа юм. “Хурд” хамтлагийн “Бүсгүй” SocialPay паркт гэрэлтэх болно” гэлээ.
“Бүсгүй” кино нь Монголд анх удаа хамтлагийн түүхээр хийсэн уран бүтээл болсон бол “Хурд хамтлаг” сэдэвт марк нь ийнхүү Монголын урлагийг дэлхийд тамгалах бүтээл боллоо.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Нийслэлийн гурван дүүрэгт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд батламжаа авлаа

Дараагийн хуудас

Танилц: Ерөнхий сайд Г.Занданшатарын томилгоо

Сүүлд нэмэгдсэн Newstime

Өнгөрсөн сард 14 хүүхэд усанд энджээ

Аялал, амралтын улирал үргэлжилж буй энэ өдрүүдэд гол усны осол, амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд нэмэгдсээр байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Энэ оны 07

Орон нутгийн замд 4 тээврийн хэрэгсэл тутмын гурваас нь зөрчил илэрчээ

Цагдаагийн байгууллагаас Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албатай хамтран Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг,

ХСҮТ-д гарсан галыг бүрэн унтраалаа

Нийслэлийн БЗД-ийн 18 дугаар хороо Хавдар судлалын үндэсний төвийн В1 давхарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.07.28/ 14:11 цагт ирсэн. Дуудлагын дагуу очиход
ШилжихДээш