Ой, хээрийн 13 гал түймрийг унтраахаар ажиллаж байна

2025-06-26
1 минут уншина

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.25/ 20:00 цагийн байдлаар Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Цагааннуур, Алтанбулаг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур сум буюу 4 аймгийн 10 суманд гарсан 13 ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Түймрийн голомтод ОБЕГ, Үндэсний аврах бригад, Дархан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, НОБГ-ын нийт 411 алба хаагч, 24 автомашин, Зэвсэгт хүчний нисдэг тэрэгтэйгээр, орон нутгийн 101 иргэн, 18 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.

Түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ОБЕГ-ын Шуурхай штабыг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар удирдага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Г.Ариунзул: Нэр бүхий баар, шөнийн цэнгээний газруудын тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлээд байна

Дараагийн хуудас

Хэрэлдэж маргасан Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг баривчлах шийтгэлийг зөв гэж үзлээ

Сүүлд нэмэгдсэн Ногоон дэлхий

Д.Түвшинтөгс: Ховор ургамал хууль бусаар түүж бэлтгэвэл экологийн үнэлгээг 5 дахин нэмж төлүүлнэ

Прокурорын байгууллагаас сүүлийн 5 жилийн байдлаар байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 327 гэмт хэрэгт хяналт тавьсан. Энэ төрлийн гэмт хэрэг газар нутгийн байршил, байгалийн
ШилжихДээш