Зорилтот бүс нутагт борооны пуужин харваж, хур тунадас нэмэгдүүлжээ

2025-06-26
1 минут уншина

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын албан даалгавраар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамтарсан 4 экспедиц нэгдсэн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулж, 12 ширхэг борооны пуужингаар цаг агаарт зориудаар амжилттай нөлөөлжээ.

Ажиллагааны үр дүнд Ерөө суманд асч байгаа түймрийн голомтоос 20-30км-т бороо орж үүлний масс түймрийн голомт руу шилжсэн байдалтай байгаа юм байна.

Мөн нийслэлийн Засаг даргын тамгын газрын хүсэлтээр “Хүй долоон худаг” орчимд ЦУОШГазрын хур тунадас нэмэгдүүлэх экспедиц ажиллаж 6 ширхэг борооны пуужин харважээ. Агаарын халалт, хуурайшилттай, үүлний шилжилт хурдан байсан хэдий ч амжилттай нөлөөлж зорилтот бүс нутагт хур тунадас нэмэгдүүлсэн байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Хэрэлдэж маргасан Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг баривчлах шийтгэлийг зөв гэж үзлээ

Дараагийн хуудас

Сарын хугацаанд хаагдах авто зам

Сүүлд нэмэгдсэн Newstime

Чилид үер бууж онц байдал зарлажээ

Чилийн нийслэл Сантьяго хот орчимд өнгөрөгч Пүрэв гарагт хүчтэй аадар борооны улмаас үер бууж, хөрсний гулгалт үүсчээ. Сантьяго хотоор урсан өнгөрдөг Мапочо гол эргээсээ

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш