Хүүхдийн зовлонгоор тэжээгдсэн баяр хэзээ ч үнэн сайхан байж чадахгүй

2025-07-02
1 минут уншина

Аравхан хоноод баяр наадам эхэлнэ. Гэтэл цахим орчинд “унаач хүүхэд авна, жин багатай бол сайн, цалин 800 мянга…” гэх мэт зарууд гараад ирлээ..

Нэг жилийн өмнө Дорнод аймагт ийм явдал болжээ. Аав, ээж хоёр нь өрөнд баригдаж, есхөн настай хүүгээ нэгэн уяачид морь унуулахаар өгөөд цалинг нь өрөндөө суутгахаар тохирсон юм. Гэтэл хатуу хаврын уралдаанд хүү мориноосоо унаж, тархиндаа гэмтэл авсан. Цус харваж, хөгжлийн бэрхшээлтэй болж үлдэв. Гэтэл хууль зөрчиж, хориотой улиралд морь унуулсан уяач 3.5 сая төгрөгөөр торгуулаад л бүх зүйл таг болсон.

Тэгвэл яг одоо энэ мөчид бяцхан унаач хүүхдүүд үүр цаймагя босоод хоногт 10 гаруй цагийн тэвчихийн аргагүй хөдөлмөр эрхэлж байгаа. Тэд уяачийн ширүүн харц, зангидсан гарын дунд явдаг. Амьтны зүрх зүсэм хараалын үгсийг дуурайж хэлэхэд нь томчууд инээлдэж, өхөөрдөнө. Унаач хүүхэд бол тэдэнд зүгээр л морины нэг “эд анги.”

Хүүхдийн жинг бага байлгахын тулд хоол ундыг нь хасдаг. Гэрийн хоол бараг өгдөггүй. Чихэр, хийжүүлсэн ундаа, бэлэн гурилан бүтээгдэхүүн бол тэдний гол “хоол”. Тиймээс хүүхдүүд шүд муутай, жингийн болоод эрдэс бодисын дутагдалтай нь төрийн байгууллагын судалгаагаар батлагдчихсан. Тэд бохир гудас дээр, муу хувцастай унтана.

Унтахаасаа өмнө гэрээ санаж, өлсөж, туйлдаж уйлна. Гэхдээ энэ бүхнийг зарим эцэг эх тоодог ч үгүй. Хүүхдийнхээ цалингаас хэдэн төгрөг авч, амьдралаа залгуулаад, архи авч уучхаад л “боллоо” гэж үзнэ.

Мэдээж хүнлэг сэтгэлтэй, хүүхдийг энэрдэг уяачид бий. Гэхдээ ихэнх тохиолдол, ялангуяа сум багийн түвшинд энэ бол дийлэнх дүр зураг. Хуурамч бичиг баримтаар 4-5 настай хүүхдэд 10 настны гэрчилгээ бариулж, бүртгүүлэх гэж хэрүүл шуугиан дэгдээх ч энгийн үзэгдэл болчихсон.

Хамгийн эмгэнэлтэй нь ийм харгис тогтолцооны ард, морьдын эзэд нь төрийн өндөр албан тушаалтнууд байдаг. Тэд улс орныг удирдаж, хүүхдийн эрхийн тухай хууль баталсан. Гэтэл өөрсдөө тэдгээр хуулийг хамгийн түрүүнд зөрчдөг. Тэдний дунд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хотын дарга Х.Нямбаатар, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Пүрэвдорж гээд олон хүн бий.

Наадам сайхан. Гэхдээ хүүхдийн зовлонгоор тэжээгдсэн баяр хэзээ ч үнэн сайхан байж чадахгүй.

Ц.Чимэддондог

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Засгийн газар зардлаа бууруулж, бүтцээ цэгцэлнэ гэв

Дараагийн хуудас

НУХЗХТБГХОС тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхгүй, батлахгүй байхыг шаардлаа

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Цагдаа иргэний биед халдсан хэргийг шалгаж байна

Цагдаагийн алба хаагч иргэнийг зодож байгаа бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс “Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын I

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэгдлээ

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийн санхүүжилтийг гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэх боломжийг судалж, саналаа Засгийн газрын хуралдаанд

“Энержи Ресурс” ХХК-ийг “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-аас хаслаа

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 139 дүгээр тогтоолоор баталсан “Түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагын агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журам”-д 2020
ШилжихДээш