Уур амьсгалын өөрчлөлт ба мөнх цасны хайлалт

2025-07-23
1 минут уншина

Алтай Таван богдын мөнх цасны хайлалт

Монгол орны газар нутаг дээр дэлхийн дунджаас гурав дахин их дулааралт ажиглагдаж байгааг эрдэмтэд тогтоосон ба энэхүү уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр мөстлөг хайлж байна.

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бидэнд нүүрлэх аюулыг Усны газрын дарга З.Батбаяр ийн санууллаа. Тэрээр “2050 он гэхэд Монгол улсад мөнх цастай уул үгүй болж бүх цас хайлна. Энэ мөнх цас, мөсөн голоос эхтэй голууд мөнх цас хайлж дууссанаас хойш хэдхэн жилийн дотор хатаж ширгэх болно. Энэ нь мөнх цаснаас эхтэй Ховд гол дээр хамгийн тод ажиглагдах бөгөөд хамгийн аймшигтай нь Ховд гол нь Хар-Ус нуурын үндсэн тэжээл болдог, тэгэхээр Ховд гол тасалдал Хар-Ус нуур, цаашлаад Чоно харайхын голоор дамжин Хар Нуур, цаашлаад тээгийн гол, хоолойн голоор дамжин Дөргөннуур тэжээлгүй болж ширгэх болно.

Ингээд алдарт их нууруудын хотгор экологийн сүйрэлд орох, цаашлаад Монгол улсын баруун бүс экологийн сүйрэл, экологийн дүрвэлт гэдэг аюултай тулгарна.

Аюул тулгарахаараа нь биш урьдчилаад яривал хэрэгтэйсэн, даанч тоох хүн алга, 25-хан жилмфн дараа тулаад ирэх аюулд бүгдээрээ хамтдаа өртөх болно, хэн ч үлдэхгүй…

Хамгийн гол хохирогч Таны, Миний Бидний үр хүүхдүүд…” гэжээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Фото: Эх орондоо ирсэн THE HU Увс аймагт тоглоно

Дараагийн хуудас

АНУ-ын хотуудын 90 хувьд нь хэт их борооны давтамж нэмэгджээ

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш