ООГХ: Нийслэлд 2.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн

2025-07-23
1 минут уншина

Нийслэлийн хойд бүс орчимд газар хөдлөлтийг мэдэрсэн гэх олон иргэд өчигдөр цахим орчинд байршлуудынхаа мэдээллийг хуваалцсан. Энэ талаар албаныхнаас тодрууллаа.

Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлснээр, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу ууланд (48.00N 106.82E) өчигдөр буюу долдугаар сарын 22-ны 23:35:27 цагт 2.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Тус газар хөдлөлт нь онолын тооцооллоор голомтондоо III-IV балл байсан бөгөөд Баруун салаа, Зүүн салаа, Шарга морьт, Яргайт, Жигжид, Бэлх, Өвөрсогоот, Арсогоот, Сэлх зэрэг зуслан болон Хайлааст, Дэнжийн мянга, Дарь Эхийн ард иргэдэд II-III баллын чичирхийлэл мэдрэгджээ.

Одон орон геофизикийн хүрээлэнгийн одон орны оргилд ажиллаж байгаа хөрсний оргил хурдатгал хэмжигч станцад (хадан хөрсөнд) I-II баллын чичирхийлэл үүсгэсэн байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Microsoft SharePoint сервер хэрэглэгчдийн анхааралд

Дараагийн хуудас

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн ял шийтгэлийн бодлогыг чангатгана

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш