Гол, нуурын усанд үсэрч шумбах нь хүзүү, нурууны гэмтэл үүсгэх эрсдэлтэй

2025-07-24
1 минут уншина

Урин дулааны улиралд амралт болон аялал зугаалгаар явах үедээ хэн хүнгүй гол, нуурын усанд орох, сэлж шумбах нь олон бий. Гэвч гол, нуурын ус руу үсэрч шумбах үедээ хүзүү, нурууны гэмтэл авч, амь нас болон эрүүл мэндээ хохироох асуудал сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна.
Хөдөө орон нутгаар амарч, аялж явахдаа энд тэндхийн гол, нууранд үсэрч шумбах нь энэ гэмтлийн гол шалтгаан бөгөөд тухайн усны гүний хэмжээ болон усан доорх газрын тогтоцыг шалгахгүйгээр үсрэх, мөн үсрэхдээ буруу техникээр үсэрснээс үүдэн хүзүү, нурууны хүнд гэмтэл авахад хүргэж байгаа юм.
Энэ төрлийн бэртэл нь цаашлаад нурууны үе, нугас бүрэн гэмтэж, улмаар саажилт үүсгэх, насан турш хөгжлийн бэрхшээлтэй болох аюул эрсдэлд хүргэх тул усны түвшин, гүний хэмжээ, газрын тогтоц зэргийг сайн мэдэхгүй гол, нуурын ус руу шумбахдаа болгоомжлох хэрэгтэй байгааг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт энэ онд нийт есөн хүн гол, нуурын усанд бэртэж гэмтсэний улмаас тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс гурван хүн ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж, яаралтай мэс засал эмчилгээ хийлгэсэн байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Billboard-ын жагсаалтыг тэргүүлж байгаа хамтлагийг дэргэдээс нь үзэхийг урьж байна

Дараагийн хуудас

Засвар, шинэчлэлтийн хүрээнд хаах замууд

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш