УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хүү гэр бүлийн гишүүн нь биш юм уу?

2025-07-25
2 минут уншина

АТГ-аас асууя:

АТГ О.Тэмүүлэнгийн орлого үндэслэлтэй гэж үзлээ гэх хэвлэлийн мэдээндээ дараах хуулиудыг дурджээ.

Жирийн иргэн би бээр тэр хуулиудыг нь уншаад гарцаагүй л зөрчил байна гэж хараад болдоггүй ээ.

Сайн хуульч нар маань хариулаад өгөөч бас.

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ

– 3.1.3.”албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг;

Эрх мэдлээ урвуулан ашиглаж “Монголын шинэ эдийн засгийн форум” нэртэй ТББ-ыг байгуулж, Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яамнаас нийт 2,6 тэрбум төгрөг авсан.

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

– 3.1.2.”хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг;

Албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн засгийн ашиг олсон – Монголын шинэ эдийн засгийн форум ТББ-ын дансыг шалгаж, “Херо ентертаймент групп” мөнгө орсон эсэхийг шалгасан уу?

– 3.1.5.”хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг;

Хүү нь гэр бүлийн гишүүн нь биш юм уу? Зөвхөн хүүгийн орлогыг шалгаад өг гээгүй шүү. Хүүгийнх нь данс руу ямар утгатай ямар шилжүүлэг орж ирснийг нь хармаар байна. Херо группээс нь юм уу? Баатарын хувийн данснаас юм уу? Хувийн данснаас бол үндэслэлтэй орлого биш. Ямар гэрээний үндсэн дээр мөнгө орж ирсэн юм бол?

– 3.1.11.”ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг.

Нэг ангийн хүүхэд, нэг нутгийн хүн биш хэдий ч УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлантайгаа нийлээд УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд хүн нийлээд ТББ байгуулаад улсын төсвөөс мөнгө аваад ажил гүйцэтгэж болдог юм уу? Энэ ашиг сонирхлын зөрчил биш юм бол өөр юу ашиг сонирхлын зөрчил юм бэ?

Гэр бүлийнх нь орлого 15 сая гэж Хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ мэдүүлсэн байхад хүүгийнх нь зарсан мөнгө түүнээс хэд дахин өндөр байхад Ерөнхий сайдад хамааралгүй гэж үзэж болох уу?

Т.Амарзаяа

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Засвар, шинэчлэлтийн хүрээнд хаах замууд

Дараагийн хуудас

14 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын
ШилжихДээш