Жүжигчин О.Гэрэлсүх, сагсчин Б.Билгүүн нар гавьяат цол хүртлээ

2025-02-27
2 минут уншина

“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛООР:

  • улсын тэргүүний “Үр жимс” хоршооны тэргүүн, Байгаль орчны гавьяат ажилтан Дэлэгийн Цэндсүрэнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ардын багш цолоор:
  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Био анагаахын сургуулийн багш, Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Ичинхорлоогийн Пүрэвдорж,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахмад ажилтан, академич, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор, профессор Балдандоржийн Амаржаргал,
Гавьяат дасгалжуулагч цолоор:
  • Уулын спортын тамирчин, дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Төмөрбаатарын Ичинноров,
Гавьяат тамирчин цолоор:
  • Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Баттүвшингийн Билгүүн,
Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:
  • Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны ахмад ажилтан, байгаль хамгаалагч Дамбадаржаагийн Довдондэмбэрэл,
Гавьяат малчин цолоор:
  • Увс аймгийн Зүүнхангай сумын малчин, Улсын аварга малчин Цагаанхүүгийн Балжинням,
Гавьяат техникч цолоор:
  • “А-Жет Авиэйшн” ХХК-ийн навигацийн инженер Үржингийн Жамсран,
Гавьяат уурхайчин цолоор:
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ил уурхайн дарга Дэндэвийн Нямдорж,
Гавьяат багш цолоор:
  • Боловсролын их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн зөвлөх профессор Цагааны Баасандорж,
  • МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн доктор, дэд профессор Тангаагийн Мөнхцэцэг,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Бадма-Ёга дацангийн ловон лам, гавж Цогт-Очирын Гүнчин-Иш,
  • Монгол бөхийн өргөөний ерөнхий менежер Цэдээгийн Цэвэлмаа,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Чөлөөт уран бүтээлч, Морин хуур хөгжмийн багш Болдын Энхболд,
Гавьяат жүжигчин цолоор:
  • Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Отгоны Гэрэлсүх,
Гавьяат тариаланч цолоор:
  • “Алдар тулга” ХХК-ийн захирал, Улсын тэргүүний тариаланч Баастын Найдан,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
  • “Цээг” ХХК-ийн захирал Лхагвын Цэрэндорж,
  • Ховд аймгийн төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Буяндэлгэрийн Сайнбаяр,
  • Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Любагийн Эрдэнэчулуун,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Нийтийн тээврийн салбарын ахмад ажилтан Дамдинсүрэнгийн Энхбаяр,
  • Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Жамъянсүрэнгийн Баатарсуурь,
Алтан гадас одонгоор:
  • Монголын хүүхдийн ордны бүжгийн багш Бадарчийн Болортуяа,
  • Монгол гэр, гэрийн иж бүрдэл үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн, оёдолчин Эрдэнийн Одонтуяа,
  • “Сүлд” зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгийн тэргүүн Дамдинсүрэнгийн Мөнхбат,
  • “Номин холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Янсанжавын Наваан,
  • Мотоспортын олон улсын хэмжээний мастер Болдбаатарын Ган-Од,
  • “Очирням” ХХК-ийн компанийн гүйцэтгэх захирал Чулуунбатын Баярсумъяа,
Хөдөлмөрийн хүндэт медалиар
  • Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын шинжээч Энхбаярын Тэлмүүн,
  • “Мөнх Ган Ундарга” ХХК-ийн менежер Ганбаатарын Хосбаяр нарыг шагналаа.

      Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөлөө.



Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

1072 хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна

Дараагийн хуудас

Танилц: 2025 онд сүлжээ оруулах 114 цэг

Сүүлд нэмэгдсэн Newstime

Өнгөрсөн сард 14 хүүхэд усанд энджээ

Аялал, амралтын улирал үргэлжилж буй энэ өдрүүдэд гол усны осол, амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд нэмэгдсээр байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Энэ оны 07

Орон нутгийн замд 4 тээврийн хэрэгсэл тутмын гурваас нь зөрчил илэрчээ

Цагдаагийн байгууллагаас Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албатай хамтран Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг,

ХСҮТ-д гарсан галыг бүрэн унтраалаа

Нийслэлийн БЗД-ийн 18 дугаар хороо Хавдар судлалын үндэсний төвийн В1 давхарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.07.28/ 14:11 цагт ирсэн. Дуудлагын дагуу очиход
ШилжихДээш