Ц.Санжаачойпэлийг дахин суллажээ

2025-08-12
1 минут уншина

Шүүхийн шийдвэрээр 30 хоног хоригдох байсан УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийг хугацаанаас нь өмнө суллажээ. Суллагдах болсон шалтгаан нь яллагдагч Ц.Санжаачойпэл нь эмнэлгийн тусламж авах шаардлагатай буюу тэрээр нүдний аяга гэмтсэн хөнгөн гэмтэлтэй, нарийн мэргэжлийг эмчид үзүүлэх шаардлагатай болсон гэх түүний өмгөөлөгчийн хүсэлтийг шүүгч ханган суллаж шийдвэрлэжээ. Энэ сарын 8-нд шүүгчийн захирамжаар суллагдсан Ц.Санжаачойпэл нийт 16 хоног хоригдоод байсан бөгөөд түүнийг Монгол Улсын хилээр гарах хоригийг хэвээр үлдээсэн байна. Харин шүүгчийн уг захирамжид прокурорын зүгээс дахин эсэргүүцэл бичиж хүргүүлснийг өнөөдөр шүүх хэлэлцэж байгаа аж.

Хэргийг сануулахад, Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нар нь 2025 оны долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд хохирогч Д.С-ын биед бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон юм.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

“Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болголоо

Дараагийн хуудас

“Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог”

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш