“Нүүдэлчин” дэлхийн фестивалийг яагаад үзэх ёстой вэ?

2025-08-14
1 минут уншина
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 4 дэх жилдээ 2025 оны 8 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд Налайх дүүргийн нутаг дахь “Тайж хайрхан” уулын бэлд зохион байгуулна.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг үзэх ёстой 8 шалтгаан:
  1. “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилгоор бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулна.
  2. Монгол Улсын 21 аймаг, нийслэл өөрсдийн соёл, уламжлал онцлогийг Монгол түмэндээ болон манай орныг зорин ирсэн зочдод үзүүлэн сонирхуулна.
  3. Ардын язгуур урлагийн тоглолтууд, соёлын өвийн талаарх сургалт, үзүүлбэрүүд зэрэг соёлын биет бус өвийн 780 хөтөлбөрт арга хэмжээг толилуулна.
  4. “Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
  5. Фестивалийг зорин ирсэн иргэдэд болон жуулчдад үйлчлэх үндэсний болон орон нутгийн онцлог бүхий “Нүүдэлчин зоог” аялал жуулчлалын гудамжаар зочлох боломжтой.
  6. “Соёлын өвийн өртөө”, соёлын бүтээлч үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.
  7. Үндэсний бөхийн барилдаан, шагайн харваа, сурын харваа зэрэг үндэсний спортын 10 төрлөөр уралдаан, тэмцээнийг зохион байгуулна.
  8. “Морьт харваа”-ны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Тэмцээнд 30 гаруй улсын 120 гаруй шилдэг харваач, Монгол Улсаас 15 шилдэг харваач, олон улсын зэрэглэлтэй шүүгчид, ЮНЕСКО болон Дэлхийн морьт харвааны холбооны удирдлагууд оролцоно.
Монгол орны нүүдлийн ахуй, соёлын онцлогийг дэлхий дахинаа  сурталчлан таниулах “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

“СП Фалконс” багийн түүхэн ялалт-Монголын хөлбөмбөгийн гэрэлт хуудас

Дараагийн хуудас

Б.Дэмбэрэл: Эмнэлгийн даргыг сайд биш ТУЗ нь томилдог болгоно

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш