Хорих 461-р ангид саатуулагдаж байсан этгээд өөд болжээ

2025-08-14
1 минут уншина

Энэ сарын 2025 оны наймдугаар сарын 12-ны өдөр хорих 461-р ангид саатуулагдаж байсан 25 настай Н.Г гэх эрэгтэй өөд болсон байна.
Тэрбээр энэ оны зургаадугаар сараас хар тамхины хэргээр шалгагдаж байсан бөгөөд саатуулагдах үедээ биеийн байдал нь хүнд байсан аж. Тодруулбал, СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан хүнийг цагдаагийн байгууллагаас баривчлан хорих ангид хүлээлгэн өгсөн байна. Хорих ангид оройн цагаар хүлээлгэн өгсний дээр биеийн байдал хүнд байсан тул түүнийг хорих 461-р ангийн эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд тэр шөнөө тухайн иргэн Н.Г өөд болжээ.
Бидэнд ирсэн албан бус мэдээллээр түүнийг хамаарал бүхий этгээдийн хамт саатуулсан гэх мэдээлэл байна.
Бид албан эх сурвалжаас тодруулан энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Б.Дэмбэрэл: Эмнэлгийн даргыг сайд биш ТУЗ нь томилдог болгоно

Дараагийн хуудас

Морьт харвааны ДАШТ-ийг Монголд анх удаа зохион байгуулна

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш