Явган хүнд саад болохоор тавьсан скүүтэр, мопедыг ачиж, торгох шийдэл нь зөв ч бас дутуу

2025-08-20
1 минут уншина

НИТХ-ын дарга торгуультай ээлжит шийдлийг мэдээлэв. Энэ шийдэл нь зөв байж болох ч өрөөсгөл дутагдалтайг бодит байдал илтгэнэ.

Явган зорчигчийн зам дээр замбараагүй байршуулсан мопед, скүүтэрийг цэгцлэх асуудлаар “Eco bike”, “Таbо” компанийн төлөөлөл болон холбогдох төрийн байгууллагуудтай НИТХ-ын дарга А.Баяр уулзаж чиглэл өгсөн гэнэ.

Мэдээнд дурдсанаар, зориулалтын тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолд скүүтэр, мопедоо байршуулаагүй, явган иргэдийн зорчих хэсэгт саадтай, эмх замбараагүй байршуулсан түрээсийн үйлчилгээ эрхлэгч компанийн цахилгаан дугуй, скүүтэр, мопедыг наймдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн журамлаж ачих бөгөөд мотоцикл, суррон, мопед, скүүтэр тус бүрийг 30.000 төгрөгөөр торгох хүртэл арга хэмжээ авна. Түрээсийн үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн техникээ арчлах, зориулалтын зогсоолд байршуулах, иргэдэд төвөг, чирэгдэл болохгүй байх зэрэг үүргийг хүлээхээр болжээ.

Гэтэл үйлчилгээ аваад, хэрэглэсэн хэрэгслээ зогссон газраа хаяад явдаг иргэдэд хүлээлгэх хариуцлагын асуудал энд орхигджээ. Явган замд замбараагүй байрлуулсан дээрх тээврийн хэрэгслүүдийн гол эзэд нь үйлчлүүлсэн иргэд байдаг тул энэ удаагийн шийдэл “бай”-гаа оноогүй гэх шүүмжлэл дагуулахаар байна.

Уг нь бага тойруу дотор 105 байршилд 2460 ширхэг цахилгаан дугуй, мопед, скүүтэрийн тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолыг хийж эхэлжээ.

Одоогоор Мөнгөн завъяагийн уулзвараас СУИС-ын уулзвар хүртэл 250 скүүтэр, мопед байршуулах боломжтой зогсоолыг тэмдэглэж байгаа юм байна. Зориулалтын зогсоол нь үйлчилгээнд гаргаж байгаа хэрэгслийнхээ тоонд хүрэлцэх эсэх нь уулзсан талуудын мэдэх хэрэг. Гэтэл гол асуудал болсон үйлчлүүлэгч талыг орхигдуулсан нь үр дүнгүй шийдэлд хүргэхээр байна. Нарны гүүрэн дээр, байрнууд дунд гэхчлэн хаа сайгүй хөндөлсөх скүүтэр, мопедыг цэгцлэх хөшүүрэгтээ хэрэглэгчдийг багтаавал илүү үр дүнтэй болох талтай.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

“Чингис хаан” ОУНБ руу нийтийн тээврийн автобус 24 цагийн турш үйлчилдэг болно

Дараагийн хуудас

Агентлагуудын нийт орон тоог 300-гаар цөөлөх тогтоол батлагдлаа

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш