БЕГ: Поло цамцыг энэ хичээлийн жилд өмсөхгүй

2025-08-20
1 минут уншина

Боловсролын яамнаас поло цамцыг өмсүүлэх эсэх талаар 10 мянга гаруй сурагч, эцэг эх, багш ажилтнаас судалгаа авсан. Улмаар “поло цамц” нь сурагчдын өдөр тутмын хэрэгцээнд тохирсон, биед эвтэйхэн, угаахад амар, агаар нэвтрүүлдэг, хөдөлгөөнд саад болдоггүй хувцасны нэг төрөл болохыг оролцогчдын олонх онцолсон байна. Тиймээс салбар яамнаас поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт хувцасны нэр төрөлд оруулахаар стандарт шаардлагыг шинэчлэх саналыг боловсруулан
Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл, поло цамцыг ирэх хичээлийн жил буюу 2025-2026 хичээлийн жилд өмсөхгүй гэдгийг Боловсролын ерөнхий газраас хэллээ.

Чанарын шаардлага хангаагүй, муу материалтай поло хувцас худалдаж авснаар хүүхэд харшилтай болох эрсдэлтэй байдаг байна. Иймээс ч хүүхдийн хөдөлгөөн өсөлт хөгжилтийг үл хязгаарласан, эрүүл мэнд, Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон байдлаар стандарт шаардлагыг шинэчлэх саналыг боловсруулан Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлжээ.

Уг стандарт батлагдвал эхний удаад бага ангийн сурагчдад өмсүүлнэ. Дараагийн удаад дунд, ахлах ангийн сурагчдыг шат дараатай хангана гэсэн юм. Учир нь манай дотоодын үйлдвэрүүд нэгэн зэрэг бүх сурагчийг поло цамцаар хангах боломжгүй, хүчин чадлын хувьд хязгаарлагдмал гэнэ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Агентлагуудын нийт орон тоог 300-гаар цөөлөх тогтоол батлагдлаа

Дараагийн хуудас

УБТЗ-ын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш