“AMAZING ZOO PARK” гар зургийн уралдаанд оролцоод онцгой эрхийн эзэн болоорой

2025-08-27
1 минут уншина
9-р сарын 6, 7-нд зохион байгуулагдах “Amazing Zoo Park” арга хэмжээний хүрээнд хүүхдийн төсөөллөөр бүтээгдсэн “Гайхамшигт амьтны хүрээлэн” сэдэвтэй уран зургийн уралдааныг зарлалаа. Уг уралдаан нь хүүхэд багачуудын төсөөлөл, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, байгаль дэлхий, амьтдын талаарх ойлголт, хайр халамжийг төлөвшүүлэх зорилготой билээ.
Оролцогчид:
6-14 насны бүх хүүхэд багачууд
Зураг хүлээн авах хугацаа:
2025 оны 9-р сарын 3-ны өдрийн 17:00 цаг хүртэл
Тавигдах шаардлага:
-Гараар зурсан бүтээл байх
-А3 эсвэл А4 хэмжээтэй цаасан дээр зурсан байх
-Зургийг эгц дээрээс дарж хувийн сошиал хаягтаа оруулах ба Amazing zoo park хаягийг Tag-ласан байх
-Зургийг зохион байгуулагчийн хаягт биетээр хүргэж ирэх
ХАМГИЙН ОЛОН ШЭЙР & РЕАКШН авсан оролцогч шалгарна.
Шагналын сан:
1-р байр-“Corgi” нохойн бяцхан гөлөг (Гэр бүлийн хайр татам гишүүн)
2-р байр-1,000,000₮ эрхийн бичиг (Amazon Pets Store)
3-р байр-500,000₮ эрхийн бичиг (Amazon Pet Store)
Зураг хүлээн авах байршил:
Дүнжингарав худалдааны төвийн урд талын SUNRISE TOWER-ын 4-р давхарт
Утас: 90343414
Бүтээлийн ар талд дараах мэдээллийг тодорхой бичсэн байх:
1. Зураачийн нэр
2. Нас
3. Харилцах утасны дугаар (2 дугаар байх)
4. Хаяг
5. Сургууль эсвэл цэцэрлэгийн мэдээлэл
Тусгай байрууд болон урамшууллын шагналууд гардуулах ба шалгарсан бүтээлүүдийг арга хэмжээний үеэр олон нийтэд танилцуулна.
Шалгаруулалт, шагнал гардуулах хуваарь:
-Шалгаруулалт 2025 оны 9-р сарын 6-ны өдрийн 15:00 цагт
-Шагнал гардуулах ёслол 2025 оны 9-р сарын 7-ны өдрийн 15:00 цагт Буянт-Ухаа Спортын ордонд болно.
Арга хэмжээний тухай:
“Amazing Zoo Park” арга хэмжээ нь 2025 оны 9-р сарын 6, 7-ны өдрүүдэд Буянт-Ухаа Спортын Ордонд зохион байгуулагдах бөгөөд хүүхдүүд болон гэр бүлд зориулсан Монголын анхны хамгийн олон ховор амьтантай амьтны хүрээлэн болон сонирхолтой үзүүлбэр, тэмцээн уралдаан зэрэг олон үйл ажиллагааг багтаасан гайхамшигт 2 өдөр болох болно.
Холбоо барих: 7777-4446, 9898-2666
Хүүхдийн төсөөллөөр амь орох “AMAZING ZOO PARK”-ийг хамтдаа бүтээцгээе!

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Засгийн газар хуралдаж байна

Дараагийн хуудас

Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа

Сүүлд нэмэгдсэн Newstime

ЦЕГ: Бетонон зуурмаг асгасан зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлсэн

Цахим орчинд “…Бетонон зуурмаг тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийн жолооч нар нь зуурмагийн үлдэгдлээ асгасан” бичлэг нийтлэгдсэн. Тухайн асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “ХУД-ийн 8

Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаана

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам төсөл”-ийн хүрээнд Таван шарын уулзвараас Баянхошууны тойрог хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж

Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ

Замын-Үүд боомтоор энэ сарын 19-нд 100 хайрцаг буюу 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, таслан зогсоож, холбогдох хууль
ШилжихДээш