Бусдын амийг хороож, нуусан үйлдлийг илрүүлжээ

2025-08-29
1 минут уншина

Сэжигтэй этгээд Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан согтуурч байхдаа үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас бусдын амь насыг хохироож, гэмт үйлдлээ нуух зорилгоор хохирогчийг тус дүүрэгт байх оршуулгын газарт хуучин булшны нүхэнд булсан байсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Энэ оны эхний 7 дугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд “Хүний амь насыг хохироосон” 102 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй “Хүнийг алах” гэмт хэргийн дийлэнх нь иргэд ахуйн хүрээнд архидан согтуурч, өөрийн үйлдлээ удирдан хянах чадваргүй болсон үедээ бусдын амь насыг хохироосон байх нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж гэмт хэрэг, зөрчил болон аливаа болзошгүй эрсдэлээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Аутизм ба алдартнуудын онцгой замнал

Дараагийн хуудас

Иргэн Г.Ган-Очир Шведэд саатуулагджээ

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш