Янжуур тамхины импортын хэмжээ багасаж, электрон тамхины импорт нэмэгджээ

2025-09-04
1 минут уншина

ГЕГ-аас сүүлийн гурван жилийн байдлаарх янжуур болон электрон тамхины импортын мэдээг танилцууллаа. Тодруулбал,

– Янжуур тамхи 2023 онд 3.7 тэрбум ширхэг, 2024 онд 3.5 тэрбум ширхэг, 2025 оны 8-р сарын байдлаар 2.6 тэрбум ширхэг импортолсон нь байна. 2024 оны янжуур тамхины импортыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.2 тэрбум ширхгээр буюу 5.4 хувиар багассан үзүүлэлтэй байна.
– Электрон янжуур болон түүнтэй төстэй цахилгаанаар ажилладаг ууршуулж татах хэрэгсэл нь цахилгаан барааны бүлэг буюу 8543.40.00 кодод ангилагддаг бөгөөд 2023 онд 204904 ширхэг, 2024 онд 505878 ширхэг, 2025 оны эхний 8 дугаар сарын байдлаар 384045 ширхгийг импортолжээ. 2024 онд импортолсон электрон янжуур болон түүнтэй төстэй цахилгаанаар ажилладаг ууршуулж татах хэрэгсэл нь өмнөх оноос 300974 ширхгээр буюу 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна.
– Нэг удаагийн хэрэглээний электрон тамхи, электрон тамхи цэнэглэгч гель болон шингэн, электрон тамхины картриж буюу цэнэглэгч хошуу нь “Тамхи, дахин боловсруулсан тамхи, никотин агуулсан эсвэл никотин орлуулагч агуулсан асаахгүйгээр сорж татах зориулалттай бүтээгдэхүүн”-ий бүлэг буюу 2404.12.00, 2404.19.00 кодуудад ангилагддаг бөгөөд 2023 онд 157.7 тонн, 2024 онд 375.2 тонн, 2025 оны 8 эхний сарын байдлаар 160.6 тонныг импортолсон байна. 2024 онд импортолсон тухайн бүтээгдэхүүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 217.5 тонноор буюу 2.3 дахин өсжээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Н.Баяраа: “Zone X” төслийг дэлхийн алдарт реппер Fat Joe-оор эхлүүлж байна

Дараагийн хуудас

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа

Сүүлд нэмэгдсэн Newstime

Чилид үер бууж онц байдал зарлажээ

Чилийн нийслэл Сантьяго хот орчимд өнгөрөгч Пүрэв гарагт хүчтэй аадар борооны улмаас үер бууж, хөрсний гулгалт үүсчээ. Сантьяго хотоор урсан өнгөрдөг Мапочо гол эргээсээ

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш