Монголд анх удаа зохиогдож буй +50 фестиваль дээр юу болох вэ?

2025-09-07
1 минут уншина
УРЛАГИЙН ТОГЛОЛТ
Мэдээж манай фестивалийн хамгийн хүсэн хүлээсэн, оргил хэсэг бол үндсэх тайзан дээрх урлаг соёлын оддын тоглолт юм. 80,90,2000-д онд Монголчуудыг байлдан дагуулсан суперстарууд энэ үдэш бут авах болно. Мөн орчин үеийн залуусын төлөөлөл ч бидний сэтгэл зүрхэнд хоногшсон хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулахыг дуулгахад таатай байна.
МААНГАА ТАТАХ / ДИСКО
Тулаанд зөвхөн шонхрууд нисдэг. Зөвхөн 20,30 насныхан бүжиглэдэг гэж бодож байна уу? Үгүй дээ! Жинхэнэ бүжгийн мастерууд бол 50+ насныхан. Ирээд залуусдаа хэрхэн бүжиглэхийг заагаарай.
50+ ЗАГВАРЫН ШОУ
80, 90-ээд оны домогт моодыг дахин амилуулж, 50+ насны моделууд тайзан дээр алхана.
Хэзээ ч оройтоогүй гэдгийг бид хамтдаа харуулна.”
50+ СОХОР БОЛЗОО
Forever Young 50+ фестивалийн нэг хэсэг сохор болзоо байх болно. Хайр дурлал, шинэ найз нөхөдтэй болоход хязгаар, дүрм гэж байхгүй. Та оройтоогүй, харин ч хамгийн зөв цаг нь ирлээ.
ХУУЧНЫ ЯРИА
Сонирхолтой зочинтой хамтдаа хуучны сайхан дурсамжаа сэргээн буу халцгаая. Нэгэн үеийн инээд хөөр, хайр дурлал, хөгжим аялгууг санан дурсаж, залуугийнхаа мөчүүдийг дахин мэдрээрэй.
50+ АЖИЛ ЗУУЧЛАХ
50+ нас бол туршлага, хариуцлага, мэдлэгийн алтан үе. Өнөөдөр байгууллагуудад зөвхөн ажилтан бус — замыг нь гаргаж өгсөн багш, зөвлөгч, түшиг тулгуур хэрэгтэй байна. Тиймээс бид 50+ насныхныг ажилд зуучилж, тэдний хуримтлуулсан үнэт туршлагыг байгууллагуудад хүргэж байна. Таны туршлага бол хэн нэгний ирээдүйн амжилтын түлхүүр.”
ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ЗӨВЛӨГӨӨ
50 нас бол амьдралын хамгийн үнэ цэнтэй үе.
Тиймээс бид 50+ насныханд зориулан эрүүл мэндийн иж бүрэн үзлэг, зөвлөгөө зохион байгуулж байна. Эрүүл мэндээ хамгаалж, ирээдүйнхээ аз жаргалд хөрөнгө оруулаарай.
ТОГЛООМЫН ТАЛБАЙ
Бага насны инээд, хөөр, тоглоом наадгайгаа санаж байна уу? Чирта, дээс, даалуу, 5 гарын муушиг…
Фестивалийн талбайд 50+ насныхны дурсамжийн тоглоомын булан ажиллана. Тоглож өссөн тоглоомоо дахин тоглож, үе тэнгийнхэнтэйгээ танилцаарай.
ШИНЭ НАЙЗТАЙ БОЛОХ
Дуу хөгжим, загварын шоу, 50+ ажлын байрын өдөрлөгөөс өөр онцлох нэгэн хөтөлбөр бол “ШИНЭ НАЙЗТАЙ БОЛОХ” хэсэг юм.
Бид шинэ эздээ хүлээн буй нохой, муурыг 50+ зочдодоо үрчлүүлэх ажлыг зохион байгуулах болно. Учир нь тэд хамгийн хариуцлагатай эзэд байж, амьтдыг өөрийн хүүхэд мэт хайрлаж чадах хүмүүс юм. Тэдэнд амьтан тэжээхийн ач тус, тэжээх анхан шатны аргачлал, эргэх холбоо гэх мэт бүх зүйлсийг сайн зөвлөн ШИНЭ НАЙЗТАЙ нь уулзуулахыг бид тэсэн ядан хүлээж байна.
ЗУРГИЙН БУЛАН
50+ Фестивал дээр хуучны гэр ахуйн эд зүйл, хувцас хэрэглэлээр тохижуулсан зураг авах хэсэг байна. Хуучны буйдан дээр сууж, пянзны хажууд зогсож, эсвэл хамт ангиараа “хуучин цагийн гэрэл зураг” даруулж болох нь ээ!”
Хэзээ: 9-р сарын 13-нд Бямба гараг
Хаана: ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН
Тасалбарын үнэ: 50’000₮
Үргэлжлэх хугацаа: 12:00-23:00 цаг
Тасалбар авах: https://ticket.mn/event/2695/

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа

Дараагийн хуудас

Хавдар-2 төвийг барихад Турк Улс бүх талаар тусална

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш