Цэргийн бүсгүй хөдөө замд хүний амь аварчээ

2025-03-04
1 минут уншина

Соёмбо редакцын цахим хуудаст өчигдөр Галбадрахын Мөнхөө гэдэг бүсгүй захидал илгээжээ. Тэрээр шөнийн цагаар хөдөө хээр хайрт ижийнх нь амь насыг аварсан цэргийн бүсгүйд чин сэтгэлийн талархал илэрхийлэхийг хүссэн байв. Редакциас ахмад Д.Болор захидал илгээсэн бүсгүйтэй холбогдож мэдээллийг тодруулахад “Битүүний шөнө буюу хоёрдугаар сарын 28-ны 04 цагийн үед ээж бид хоёр Дорноговь аймгийн Замын-Үүд рүү зорчиж байлаа. Гэтэл ээж маань бие нэг л базаахгүй байна гэснээ амьсгал нь бөглөрч, ухаан алдсан.   
      Ижийгээ тийм байдалд ороход нь үнэхээр айж, шоконд орж яахаа ч мэдэхгүй байсан. Аваараа татаж машинаа зогсоогоод замын унаануудаас тусламж гуйхад төд удалгүй 9047 УАХ дугаартай машин зогсож, цэргийн хувцастай эмэгтэй хүн бууж ирээд ээжид үнэртэй усаа үнэрлүүлж, хиймэл амьсгаа хийж арай дээрдүүлсэн.
    Тэгээд “Би та хоёрыг ойрхноор нь Налайхын эмнэлэгт хүргэж өгье” гээд эмнэлгийн бараа харуулж, ижийг минь аварсан. Би айсандаа машинаа ч унаж чадахгүй, тэр бүсгүйгээр хүргүүлсэн нь тэр. Одоо ээж бид хоёр 3 дугаар нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Одоо ээжийн бие овоо тогтворжсон. Эмч нар яаралтай арга хэмжээ аваагүй бол хүндхэн байдалд очих байж шүү гэж хэлж байсан. Тэр бүсгүйд үнэхээр их баярлалаа. Нэрийг нь асуухад Пагмаа гэдэг, Дорноговь аймагт цэргийн ангид ажилладаг л гэсэн. Түүнээс өөр мэдээлэл асууж амжаагүй. Хотоос ажил руугаа явж байхад таарлаа гэж байсан. Цэргийн хүн учраас үүнийг уншиж магад гээд та бүхэнд хандаж байгаа минь энэ. Пагмаад маш их баярлалаа, ижийгээ гайгүй болохоор очиж баярласнаа заавал хэлнэ ээ” гэсэн байна.
    Мэдээллийн дагуу Пагмаа гэдэг цэргийн бүсгүйн эрэл суралд гарахад Ч.Пагамдулам гэдэг ахлагч цолтой, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 281 дүгээр салбарт алба хаадаг, ахлах планшетчин байжээ. Сар шинийн босгон дээр эрдэнэт хүний амь насыг аварч, элэг бүтэн амьдралыг гэр бүл, үр хүүхдүүдэд нь үлдээж чадсан цэргийн бүсгүйд баярлалаа.

                                   

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоов

Дараагийн хуудас

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар Б.Батжаргалыг томиллоо

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш

Don't Miss