Х.Нямбаатар: Барилгачдын талбайг нийслэлийн эзэмшилд буцаан авч, доороо зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн барина

2025-09-07
1 минут уншина
ЧД-ийн 3 дугаар хороо буюу Жуулчны гудамжинд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлсэн. Цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил дуусаж, наймдугаар сарын 29-нд нээсэн бөгөөд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус байршилд өнөөдөр ажиллалаа.
Хотын дарга Х.Нямбаатар “Доороо 109 машины автомашины зогсоол бүхий Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орлоо. Тус байгууламжийг өндөр өртөгтэй гэх шүүмжлэл их байсан. Гэвч бид нийслэлийн зүгээс төсвийг зохиодоггүй. Харин Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны сайдын норм, дүрмийн дагуу баталсан “эстиматор” программын дагуу төсөв зохиогдож баригдсан. Автомашины зогсоол болон цэцэрлэгт хүрээлэн буюу ногоон байгууламж, усан толио, амрах талбай, задгай театр нь бүрэн хийгдэж дууссан. Дөрвөн давхар үйлчилгээний барилгын хувьд 11 дүгээр сарын 20-нд ашиглалтад орох бөгөөд жуулчдад зориулсан үйлчилгээ явуулах юм. Мөн цаашид тус цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтыг Чингэлтэй дүүргийн ЗДТГ хариуцан ажиллах болно.
Хуучны Урт цагааны барилгад үйл ажиллагаа явуулдаг байсан дархчид, гар урчууд зэрэг ЖДҮ эрхэлдэг байсан иргэдийн ажлыг байрыг хадгалах үүднээс СБД-ын 32-ын тойрогт Урт цагаан барилгын шинэчилсэн хувилбарыг барьж байна. Тус барилгын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд арван нэгдүгээр сарын сүүлээр ашиглалтад орно. Үүнээс гадна Барилгачдын талбайг нийслэлийн эзэмшилд буцаан авч, доороо зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн барина” гэлээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Хавдар-2 төвийг барихад Турк Улс бүх талаар тусална

Дараагийн хуудас

Өнгөрөгч наймдугаар сар 38 дахь бага тунадастай сар боллоо

Сүүлд нэмэгдсэн Newstime

Жүжигчин П.Бат-Амгалан улсын дээд амжилт тогтоолоо

Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220кг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. “Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээн

Шинжлэх ухаанч Монгол

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс зохион байгуулсан “Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой
ШилжихДээш