Хөвсгөл аймгийн 2 сумыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, хөдөлгөөн хязгаарлалаа

2025-09-08
1 минут уншина

Аймгийн Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр:

1. Цагаан-Уул, Мөрөн суманд тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол батлагдаж аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Мөрөн, Цагаан-Уул сумдад 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

2. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Мөрөн, Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Политехникийн коллежийн сургалтын үйл ажиллагаа, соёл урлаг, уралдаан тэмцээн, хурал, зөвлөгөөн, сургалт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ, хичээлээс гадуурх секц дугуйлан, спорт заал, биллиард, РС тоглоомын газрын үйл ажиллагааг 2025 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 23:00 цагаас 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл (7 хоног) зогсоолоо.

3. Хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоосон хугацаанд сургалтын хөтөлбөрийг тасалдуулахгүй теле болон цахим хэлбэрээр зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Боловсролын газрын дарга (О.Бадраа), Мөрөн, Цагаан-Уул сумын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт үүрэг болголоо.

4. Хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан 0-8 настай хүүхэдтэй эцэг эхчүүдийн ажлын цагт зохицуулалт хийх, цахимаар ажиллах боломжоор хангах, хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болголоо.

5. Мөрөн, Цагаан-Уул сумаас иргэдийн гарах зорчих хөдөлгөөн хязгаарлалаа.

6. Зах, худалдаа үйлчилгээний төв, ресторан, баар (лоунж, кафе), согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг 9 дүгээр сарын 7-ны өдрийн 23:00 цагаас 9 сарын 10-ны өдрийн 23:00 цаг хүртэл (72 цаг) зогсоолоо.

7. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд шаардлагатай цэгүүдэд хяналтын постыг ажиллуулах, түр хугацаагаар зогсоосон үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, Биеийн тамир, спортын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Авто тээврийн төв, Мөрөн, Цагаан-Уул сумын Засаг дарга, аймгийн Шуурхай штабын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч нарт даалгав.

Тарваган тахлын голомтод бүс нутагт зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд зорчих хөдөлгөөн үйлдэхгүй байх, халдвар хамгааллын дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөхийг иргэдэд уриалж байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

“Амьдрал” дууны солонгос ковер

Дараагийн хуудас

Зэсийн шинэ ордыг нээлээ

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш