Авто эргүүлийн тоог нэмснээр иргэдэд хүрч үйлчлэх хугацаа 5-15 минутаар богиносчээ

2025-09-24
1 минут уншина
Цагдаагийн байгууллагаас нийслэл Улаанбаатар хотод иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай очих, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, иргэдийн аюулгүй амар тайван байдлыг хангах чиглэлээр авто эргүүлийн тоог 2025 онд 100 болгон нэмэгдүүлсэнээр иргэдэд хүрч үйлчлэх хугацааг өмнөх онуудтай харьцуулахад 5-15 минутаар богиносгосон.
Мөн иргэн, аж ахуйн нэгжээс ирсэн дуудлага, мэдээлэлд очих хурдыг 5-7.5 хувиар нэмэгдүүлсэн нь иргэдэд түргэн шуурхай хүрэх боломжийг бүрдүүлж байна.
Цаашид ч цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, хариу үйлдэл үзүүлэх хугацааг богиносгохоор ажиллаж байна.
Мөн алба хаагчын аюулгүй байдлыг хангах, нотлох баримт бүрдүүлэх чиглэлээр авто эргүүлийн 100 чиглэлийн автомашинд дотор, гадна талд 4G хяналтын камер (360градус) суурилуулж, алба хаагчдыг 4G энгэрийн камераар бүрэн хангаж, цагдаагийн шуурхай удирдлагын жижүүртэй бүрэн холбож мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавин ажиллаж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Ц.Мөнх-Эрдэнэ: Аутизм тусгаарлах эмгэг биш

Дараагийн хуудас

УИХ-ын даргын мэдэгдэлд АТГ мэдэгдэл гаргалаа

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш