Намуудын санхүүг зохицуулсан Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх төсөл өргөн барив

2025-09-26
1 минут уншина

Улс төрийн намын тухай хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Тус хуулинд улс төрийн нам банкны зөвхөн нэг данстай байхаар зохицуулснаас үүдэн намын шат шатны байгууллагын үйл ажиллагаа санхүүгийн төлбөр тооцоо, мөнгөн гүйлгээтэй холбоотойгоор зогсонги байдалд орох, хугацаа алдах зэргээр хүндрэл үүссэн гэнэ. Энэ нь улс төрийн намын орлогын эх үүсвэр, зарцуулалт ил тод, нээлттэй байх хуульд заасан шаардлага хангагдах боломжгүйд хүргэж, иргэдийн улс төрийн намын үйл ажиллагаанд оролцох эрхийг бодитой эдлүүлэх эрх зүйн баталгаа хангагдахгүй байна гэж үзжээ. Мөн Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намуудад санхүүжилт олгох, санхүүжилтийн хэмжээнээс хамаарч намын бусад орлогын хэмжээнд хязгаарлалт тогтоож байгаа нь намын үйл ажиллагаа тогтвортой явуулах, санхүүгийн хувьд дотооддоо бэхжих боломжийг хааж буй хэлбэр гэж хууль санаачлагч тодотгов.

Түүнчлэн улс төрийн намын дэргэдэх байгууллагуудын санхүүгийн тайланг нэгтгэх, харъяа байгууллагуудын санхүүгийн мэдээллийг тусгахаар хуульчилсан нь нам санхүүгийн тайлагналын хувьд олон дамжлага дамжихын зэрэгцээ хуульд заасан санхүүжилтийн дээд хэмжээ зөрчигдөхөд хүргэж байна хэмээн танилцууллаа.
Иймд Улс төрийн намын тухай хуулийн 26.7, 27.8, 35.4 дэх намын үйл ажиллагааг санхүүгийн хувьд хязгаарлаж буй заалтуудад өөрчлөлт оруулж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн эвлэлдэн нэгдэх, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцох, эс оролцох эрхийг хангах зорилгоор хуулийн төсөл боловсруулсан гэх тайлбартайгаар төслийг өргөн барив.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

УИХ-ын даргын мэдэгдэлд АТГ мэдэгдэл гаргалаа

Дараагийн хуудас

ИХ ХАГАРАЛ

Сүүлд нэмэгдсэн Newstime

Үүрэн холбоо, цахилгаан зэрэг хэрэглээний төлбөрийн мэдээлэл зээлийн оноонд нөлөөлөхгүй

Улсын Их Хурал “Нээлттэй парламент” зорилгын хүрээнд “И-Монголиа” системд “УИХ-Таныг сонсож байна” цахим сувгийг ажиллуулж эхэлснээс хойших 14 хоногийн хугацаанд иргэдээс 300 орчим санал

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай
ШилжихДээш