“Чимээгүй хотын жолооч” Оскарт Монгол Улсаа төлөөлнө

2025-10-03
1 минут уншина

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” кино 98 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрөлд Монгол Улсыг төлөөлөх уран бүтээлээр сонгогдсон байна. Нэр дэвшүүлэх бүтээлийг сонгон шалгаруулах Үндэсний сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүний зарыг олон нийтэд нээлттэй зарлан гишүүнээр ажиллах хүсэлтэй уран бүтээлчдийн материалыг хүлээн авч хорооны бүрэлдэхүүнийг 2025 оны наймдугаар сард байгуулсан байна. Тус хороо нь 2025 оны есдүгээр сарын 29-ний өдөр хуралдан ирүүлсэн кино уран бүтээлүүдтэй танилцаж, 98 дахь удаагийн “Академи Авардс” буюу “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцуулахаар энэхүү уран бүтээлийг сонгожээ.
Шоронд 14 жил хоригдоод суллагдсан Мягмар хэмээх залууд тохиолдох үйл явдлыг өгүүлдэг тус уран бүтээл:
– 2024 оны арваннэгдүгээр сард Эстони улсын 28 дахь удаагийн “Таллины хар шөнө” /Tallinn Black Nights/ олон улсын кино наадмын Гранпри шагнал болон “Шилдэг зураач”-ийн шагнал
– Киноны гол дүр Монголын Үндэсний урлагийн их театрын бүжигчин А.Түвшинбаяр Осакагийн кино наадмаас “Азийн шилдэг жүжигчин” шагнал
– Удиний Алс Дорнодын Кино наадам 2025 /Үзэгчдийн сэтгэлд нийцсэн кино шагналт/
– Кералагийн Олон улсын кино наадам 2024 /Дэлхийн шилдэг кино хэсэгт албан ёсоор сонгогдсон/
– Чикагогийн Азийн кино наадам 2025 /Азийн шилдэг кино хэсэгт албан ёсоор сонгогдсон/
– Asian movie pulse-ийн 2024 оны Азийн шилдэг 30 киноны нэгээр шалгарч байсан.
Сонирхуулахад, Австрали улс найруулагч Габриел Брэдигийн “Чоно үүр шөнөөр ирдэг” (The Wolves Always Come at Night) хэмээх монгол хэл дээр бүтээгдсэн баримтат киног Оскарын “Олон улсын шилдэг кино” төрөлд мөн өрсөлдүүлэхээр сонгожээ. Бодит түүх, зохиомол үйл явдлыг хослуулсан тус бүтээл нь говийн элсэн шуурганд амьжиргаагаа алдсан нэгэн малчин гэр бүл нутгаа орхин нүүх хүнд шийдвэр гаргаж буй талаар өгүүлдэг. “Чоно үүр шөнөөр ирдэг” кино 2024 оны Торонтогийн кино наадмын үеэр нээлтээ хийж, тухайн жилдээ Лондон, Цюрих, Сан Франциско, Сиднейн кино наадмуудад өрсөлдсөн байна.
Монгол Улс 2003 оноос хойш Оскарын наадмын уг төрөлд кинонуудаа илгээж буй ч эцсийн шалгаруулалтад нэр дэвшсэн уран бүтээл хараахан тодроогүй байгаа юм. Харин 2005 онд найруулагч Д.Бямбасүрэнгийн “Ингэн нулимс” Шилдэг баримтат киноны төрөлд нэр дэвшиж байлаа.
2026 оны Оскарын наадмын төрлүүдэд өрсөлдөх уран бүтээлүүдийн урьдчилсан жагсаалт ирэх XII сарын 16-нд, эцсийн шатанд шалгарсан бүтээлүүд нэгдүгээр сарын 22-нд зарлагдах товтой.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Энэ сарын дунд 10 хоногт хөрс 20 см гүнд хөлдөж эхэлнэ

Дараагийн хуудас

Мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалсан хэргийг илрүүлэн шалгаж байна

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын
ШилжихДээш