МАН-ын бүлгээс ээлжит бус хуралдааны талаар МЭДЭГДЭЛ гаргалаа

2025-10-15
1 минут уншина
УИХ дахь Монгол Ардын Намын бүлгээс мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд:
“Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн үйл ажиллагааны дүрмийн 2.3-т “Бүлэг нь аливаа асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд бүлгээс гаргасан шийдвэр нь улс төрийн шийдвэр байна.” мөн 7.1.4-т Бүлгийн дарга “Бүлгийн ээлжит болон ээлжит бус хуралдааны товыг тогтоон зарлаж, бэлтгэл ажлыг хангуулна”. гэж заасан.
Үүний дагуу Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ээлжит бус хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12:00 цагт бүлгийн хуралдааныг хуралдуулах товыг тогтоон зарласан.
Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын нэр бүхий гишүүдээс бүлгийн ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах шаардлагыг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн бөгөөд тус өдөртөө бүлгийн дэд дарга У.Отгонбаяр болон нэр бүхий гишүүд нь дүрмийн бус хуралдааныг дур мэдэн зохион байгуулсан ноцтой үйлдэл гаргалаа.
Энэхүү үйлдэл нь Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн үйл ажиллагааны дүрэм болон нь Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн хуралдааны дэгийг зөрчсөн болно.
Иймд 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ээлжит бус хуралдаан нь дүрмийн бус, түүнээс гаргасан улс төрийн шийдвэр нь хүчингүй болохыг мэдэгдье. УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг” гэжээ.
Одоогоор УИХ-ын Байнгын хороод хуралдаж байгаа тул тус намын бүлгийн хуралдаан хойшлогдож магадгүй байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Тээврийн хэрэгсэл худалдан авах мөнгөө шилжүүлсэн гэж бусдыг залилжээ

Дараагийн хуудас

Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа

Сүүлд нэмэгдсэн Newstime

Үүрэн холбоо, цахилгаан зэрэг хэрэглээний төлбөрийн мэдээлэл зээлийн оноонд нөлөөлөхгүй

Улсын Их Хурал “Нээлттэй парламент” зорилгын хүрээнд “И-Монголиа” системд “УИХ-Таныг сонсож байна” цахим сувгийг ажиллуулж эхэлснээс хойших 14 хоногийн хугацаанд иргэдээс 300 орчим санал

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай
ШилжихДээш