Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна

2025-10-16
1 минут уншина

Монгол хүний гэнэн, бусдад итгэмтгийн занг ашиглан залилах гэмт хэргийн хохирогч болгосоор байна. Тухайлбал, Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр

-35 настай, эмэгтэй “Ж” “Телеграмаар мөнгө өсгөх зорилгоор нийт 17,000,000 төгрөг залилууллаа”;
-34 настай, эрэгтэй “А” “Телеграмаар даалгавар биелүүлэх зарчмаар 41.000.000 төгрөг шилжүүлж залилуулчихлаа”;
-37 настай, эмэгтэй “Б” “Tik Tok creative center хөгжүүлж мөнгө өсгөх зорилгоор 13,631,995 төгрөг шилжүүлж залилуулсан”;
-18 настай, эмэгтэй “Б” “Та 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж авах эрхтэй боллоо” гэх зурвасаар холбогдож 4 сая 900 төгрөг тус тус залилуулсан байна.

“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар “ЗАЛИЛАН” юм. Мөн энэ оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд “Телеграммаар даалгавар биелүүлж, мөнгө шилжүүлээд залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.

Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай, эрэгтэй “М” нь мөнгөө өсгөх зорилгоор телеграммаар даалгавар биелүүлж, 11 сая төгрөгийг бусдын данс руу шилжүүлэн залилуулсан гэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Энэ оны эхний 9 сарын байдлаар телеграммаар даалгавар биелүүлж залилуулсан гэх 767 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.

“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй”, “Тик токын бичлэг сурталчлан орлогоо нэмээрэй”, “Сугалаа сугалан азтан болоорой” гэх зарууд залилах гэмт хэргийн хохирогч болгох эрсдэлтэй гэдгийг анхаарна уу.

Энэ мэт “залилуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өдөрт 25-30 бүртгэгдэж байна.

Амар хялбар аргаар мөнгөө өсгөх боломжгүй, харин ариун цагаан хөдөлмөрөөр хүссэнээ авах боломжтой. Хэн нэгэн танд цахимаар сайхан санал тавьж байвал түүний цаана гэмт этгээд ч байх эрсдэлтэй юм шүү.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв

Дараагийн хуудас

Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр ирэх 7 хоногт эхэлнэ

Сүүлд нэмэгдсэн Newstime

ЦЕГ: Бетонон зуурмаг асгасан зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлсэн

Цахим орчинд “…Бетонон зуурмаг тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийн жолооч нар нь зуурмагийн үлдэгдлээ асгасан” бичлэг нийтлэгдсэн. Тухайн асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “ХУД-ийн 8

Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаана

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам төсөл”-ийн хүрээнд Таван шарын уулзвараас Баянхошууны тойрог хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж

Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ

Замын-Үүд боомтоор энэ сарын 19-нд 100 хайрцаг буюу 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, таслан зогсоож, холбогдох хууль
ШилжихДээш