Дуучин С.Бичүүгийн Итгэлт анд минь дууны клипэнд түүний охин тогложээ

2025-10-20
1 минут уншина
Монголын урлагийн ертөнцөд сэтгэлд хүрсэн дуунууд, эерэг уур амьсгалыг түгээж ирсэн дуучин С.Бичүү энэ удаа “Итгэлт анд минь” хэмээх сэтгэл хөдөлгөм шинэ уран бүтээлээ сонсогч түмэндээ өргөн барилаа.
Нийгэмд үргэлж сайн сайхан зүйл уриалж, бусдыг эерэгт хөтөлдөг уран бүтээлчийн хувьд энэхүү дуу нь нөхөрлөлийн үнэнч чанар, итгэл, үнэн сэтгэлийн үнэ цэнийг өгүүлсэн бүтээл болжээ. Онцгой нь, “Итгэлт анд минь” дууны клипэнд түүний охин СУИС-ийн жүжигчний 3-р курсийн оюутан оролцож, уран бүтээлийнхээ гарааг ийнхүү аавынхаа бүтээлээр эхлүүлсэн байна. Залуу уран бүтээлч бүсгүй цаашид олон бүтээлд дүр бүтээж, Монголын шилдэг жүжигчдийн нэг болох ирээдүйтэй хэмээн мэргэжлийнхэн үнэлж байна.
С.Бичүү “Ая дуугаар итгэл, урам зориг түгээх нь миний уран бүтээлийн гол зорилго” хэмээн онцолсон бөгөөд шинэ уран бүтээл нь энэ зорилгын нэгэн тод илэрхийлэл болжээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Талцаж гацаах аргагүй Тамхины хяналтын тухай хуулийн төсөл улс төрийн шалтгаанаар дахин гацлаа

Дараагийн хуудас

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан лхагва гарагт нээлттэй болно

Сүүлд нэмэгдсэн Newstime

ЦЕГ: Бетонон зуурмаг асгасан зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлсэн

Цахим орчинд “…Бетонон зуурмаг тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийн жолооч нар нь зуурмагийн үлдэгдлээ асгасан” бичлэг нийтлэгдсэн. Тухайн асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “ХУД-ийн 8

Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаана

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам төсөл”-ийн хүрээнд Таван шарын уулзвараас Баянхошууны тойрог хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж

Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ

Замын-Үүд боомтоор энэ сарын 19-нд 100 хайрцаг буюу 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, таслан зогсоож, холбогдох хууль
ШилжихДээш