64 удаа эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ

2025-10-24
1 минут уншина

Залилах гэмт хэрэгт сэрдэгдэн цагдаагийн байгууллагаас 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ.

Цахим орчинд 2020 оноос “Өвс тэжээл зарна”, “Орон сууц түрээслүүлнэ”, “Шатахуун зарна”, “Валют солиулна” гэх мэт хуурамч зар оруулж, “Telegram платформ” ашиглан иргэдийг залилж байсан 33 настай, эмэгтэй сэжигтэй этгээдийг өчигдөр /2025.10.23/ Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, саатуулаад байна.

Уг этгээд нь оргодлоор 11, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээр 40, шүүхээс даалгасан хүнээр 1, нийт 52 удаа эрэн сурвалжлагдан олдож байсан бөгөөд 2023 оноос хойш 12 удаа улсын хэмжээнд эрэн сурвалжилсан байна.

Сэжигтэй этгээдийг саатуулан оргон зайлах хугацаандаа ашиглаж байсан арилжааны банкны данснууд, ухаалаг төхөөрөмж, орогнож байсан байр, орон сууцанд нэгжлэг, үзлэг хийж, бусад үйлдэл холбогдлуудыг нарийвчлан тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Танилц: Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны дүгнэлт

Дараагийн хуудас

Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш