Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээний энэ оны шилдгүүд тодорлоо

2025-11-12
1 минут уншина

Европ дахь сагсан бөмбөгийн холбоо болон Францын “Чингис хаан” холбооноос хамтран Монголчуудын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээн Франц улсын Ренн хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ тэмцээнд эрэгтэй 11, эмэгтэй найман багийн нийтдээ 200 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулан өрсөлджээ. Ингээд эмэгтэйчүүдийн 1-р байранд Германы “Нэгүн” баг шалгарсан бол хоёрт Германы “Turbo”, гуравт Швейцарийн “GM Phoenix” багууд тус тус шалгарсан байна.

Харин эрэгтэйчүүдийн төрөлд Шведийн “Од” түрүүлж алтан цомын эзэд болсон бол Ирландын “Dubliners” болон Германы “Brotherhood” багууд удаах байруудыг эзэллээ.
Тэмцээний үнэ цэнэтэй тоглогчдоор “Нэгүн” багийн Г.Номин мөн “Од” багийн О. Маргад нар шалгарсан бол өсөх ирээдүйтэй тамирчдын шагналыг “MBF Berlin” багийн Э.Энхжин, “Од” багийн Г.Алтан-Очир нар хүртсэн байна.

Бэлтгэсэн: Р.Алдар

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Ерөнхий сайдын Мэдэгдэл

Дараагийн хуудас

Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш