Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр ажлаа өгөхөөр болжээ

2025-11-19
1 минут уншина

Тэрбээр МАН-ын Орон тооны нарийн бичгийн дарга, УЗ-ийн гишүүнээр сонгогдон ажиллах болсон тул хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны даргын үүрэгт ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдөх болжээ.

Тэрээр энэ талаар сэтгэгдлээ хуваалцахдаа “Итгэл сэтгэл дүүрэн дэмжиж, бодит шүүмжлэл хэлж улс орны нийтлэг эрх ашгийн төлөө хамтран ажилласан Монголын Сэтгүүл зүйн салбарын эрхэм дотно анд найз нөхөд, ах эгч, дүү нар та бүхэндээ маш их талархаж байна. Та бүхэнтэйгээ урьдын адил хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлье.

Их итгэл хүлээлгэж төрийн өндөр албан тушаалд томилон ажиллуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дарга танд гүн талархал илэрхийлж байна. Төр улсынхаа төлөө үргэлж халуун сэтгэл гарган зүтгэдэг таны удирдлага дор өнгөрсөн цаг хугацаанд хамтарч ажилласан нь миний хувьд том аз завшаан, үнэнхүү нэр төрийн хэрэг байлаа. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хийж хэрэгжүүлсэн олон ажлуудаа тууштай үргэлжлүүлэх таны их үйлсэд улам өндөр амжилт хүсье” гэжээ.

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнд шинээр томилогдсон 39 хүний дотор Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн багийн гурван хүн байсны нэг нь Ө.Золбаяр бол нөгөө хоёр нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Батцэцэг нар багтсан байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Кино, зураг авалтад ашигладаг хуурамч доллар солиулахыг завджээ

Дараагийн хуудас

Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан эхэллээ

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын
ШилжихДээш