НДШ төлөлт хангалтгүйгээс ажилгүйдлийн тэтгэмж олголт хүлээгдэж байна гэв

2025-11-21
1 минут уншина

УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийг нийгмийн даатгалын байгууллага хэрэгжүүлэн ажилладаг. Энэ хуулийн хүрээнд нийгмийн даатгалын байгууллага 2025 онд ажилгүйдлийн даатгалын санд 162.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 161.9 тэрбум төгрөгийн зарлага гаргах төлөвлөгөөтэй аж.

Нийгмийн даатгалын байгууллага 2025 оны 1-9 дүгээр сарын хугацаанд ажилгүйдлийн даатгалын сангаас 28.2 мянган даатгуулагчид 154.0 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг бүрэн олгожээ. Харин эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн зарим ажил олгогч байгууллага шимтгэл төлөх үүргээ хангалтгүй биелүүлж байгаатай холбоотойгоор өнөөдрийн байдлаар 10, 11 дүгээр сарын ажилгүйдлийн тэтгэмжийг нийт 4675 хүнд олгохоор хүлээгдэж байгаа юм байна. Энэхүү асуудлыг сангийн орлого орох тухай бүрт шуурхай шийдвэрлэн ажиллаж байгаа гэсэн тайлбар өгч байна. Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хууль УИХ-аар батлагдсан бөгөөд 2026 онд ийм хүндрэл гарахгүй гэж мэдээллээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан эхэллээ

Дараагийн хуудас

Монголын баг тамирчдад Австралид 100 хувь тэтгэлэгтэй суралцах эрх, 100 хувь визний хөнгөлөлт үзүүлэхээр болжээ

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын
ШилжихДээш