Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилж, чөлөөлөв

2025-11-29
1 минут уншина

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг өчигдөр /2025.11.28/ УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэв.

Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр дэвшигчийн танилцуулга, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Улмаар үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Барсүрэнгийн Баасандоржийг чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.3 хувь нь дэмжив.

Дараа нь Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Лувсандоржийн Өлзийсайханыг томилох саналыг дэмжье гэдэг томьёоллоор нууц санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.3 хувь нь дэмжлээ.  Ийнхүү “Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Улсын Их Хурлын дарга Н.Учрал дээрх тогтоолыг эцсийн найруулгыг нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулав.

Хууль зүйн ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч Л.Өлзийсайхан нь 1998 оноос эхлэн УБИС болон МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшилж, Улсын Их Хурлын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт удирдах ажил эрхэлж байсан бөгөөд 2019-2023 онд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажилласан туршлагатай юм байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

УИХ-ын асуулгын цагаар Ерөнхий сайд гишүүдийн асуултад хариулт өгөв

Дараагийн хуудас

Х.Нямбаатар: 2026 оны нэгдүгээр сараас 5000 өрхийг хийн түлшинд шилжүүлж эхэлнэ

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш