Г.Занданшатар: “Танилын бараа”, “онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ зогсоо

2025-12-06
1 минут уншина

Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд гааль, татварын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илрээд байна. Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар хотын Гаалийн газарт өчигдөр (2025.12.05) ажиллав.

Нэн түрүүнд хиймэл оюун ухаан ашиглан гаалийн бүрдүүлэлтийг хүний оролцоогүйгээр 100 хувь цахим болгохыг гаалийн байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо. Мөн албан тушаалын эрсдэл өндөртэй 50-70 байцаагчийг яаралтай ротацид оруулахыг даалгав.

Тэрээр аж ахуйн нэгжийг том, жижиг гэж ялгалгүй нэг шалгуур, нэг стандартыг ягштал мөрдөж, танилын бараа, онцгой шугам гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлүүдээ таслан зогсоохыг хатуу анхаарууллаа. Энэ оны 11 сарын байдлаар Гаалийн байгууллага төсөвт 7.8 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэх төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар 6.2 их наяд төгрөг буюу 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тиймээс төлөвлөгөөт орлого дутуу бүрдэж буй шалтгааныг тодорхойлж, нэн яаралтай Засгийн газарт танилцуулахыг мөн үүрэг болгов.

Нэр бүхий гаалийн байцаагчид зуучлагч иргэдтэй үгсэн хуйвалдаж, олон удаагийн үйлдлээр гаалийн татварын орлогоос 13.5 тэрбум төгрөгийг зувчуулсан байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 131 аж ахуйн нэгжийн импортын барааны үнийн дүнг хууль бусаар бууруулсныг урьдчилсан байдлаар тогтоожээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

“Pro” театрынхан “Ид шидийн орон”-ыхонд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ

Дараагийн хуудас

Шатахуун дамлан зарсан зөрчлийг шалгаж байна

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын
ШилжихДээш