“Шар гэгээ” УСК-ны баг дараагийн киногоо ирэх сард толилуулна

2025-12-16
1 минут уншина
Найруулагч Б.Батдэлгэрийн бүтээл, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолоос сэдэвлэсэн “Шар гэгээ” уран сайхны кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчийн таашаалд нийцэж, тус дэлгэцийн бүтээл 15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг гурван төрөлд шилдгээр шалгарч, “Хангарьд” цомын эзэн болохоос гадна “Мөнгөн мод” наадмын шилдэг кино урлагийн бүтээл шагналыг хүртсэн байдаг. Түүнчлэн Австралийн Перт хотноо зохион байгуулсан олон улсын кино наадмын “Шилдэг кино” шагналыг мөн хүртэж байв.
Тэгвэл “Шар гэгээ” уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн баг, уран бүтээлчид дараагийн уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ. Энэ удаад тус багийнхан Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэн “Холын цагаан манан” уран сайхны кино бүтээжээ.
Тус уран бүтээлийг “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media” хамтран бүтээсэн бөгөөд 2026 оны эхний сард үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэгний аялалдөөрчлөлт ор

Дараагийн хуудас

Мөрийтэй тоглоомд мөнгөө алдсаар хохирол нь 110 сая төгрөг хүрчээ

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш