Цэрэг зодож байгаа бичлэгийн мөрөөр шалгалтын ажиллагааг эхлүүлжээ

2025-12-24
1 минут уншина

Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж байгаа талаарх дүрс бичлэг энэ оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 40 минутад нийтлэгдсэн.

Дээрх дүрс бичлэгтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж эхэлсэн байна.  Мөн дээрх асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулашгүй ажиллагаа явуулж байгаа юм байна.

Хойшлуулашгүй ажиллагаа, шалгалтын үр дүнгийн талаар эргэн мэдээлнэ гэж ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдэгдлээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Эмийг урвуулан ашиглаж тахир дутуу болох тохиолдол нэмэгдэж байна

Дараагийн хуудас

Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ

Сүүлд нэмэгдсэн Newstime

УНГАР: Хоёр сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Унгар Улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газрын хоёр сайдыг улсын төсвийн олон сая еврогийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, их хэмжээний хахууль авсан
ШилжихДээш