Монголоос өөр хэл дээр нэрлэгдэж буй газар зүйн нэрийг шинэчилж батлуулна

2025-12-24
1 минут уншина

Монгол Улсын холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагууд хамтран судалгаа, шинжилгээ хийж Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан болон батлагдаагүй үлдсэн газар зүйн нэрийг шинэчлэн тогтоож, монголоос өөр (орос, казах, тува зэрэг) хэл дээр нэрлэгдэж буй газар зүйн нэрийн монгол оноосон нэрийг батлуулахаар УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Газар зүйн нэрийн асуудлыг Монгол Улсын Үндсэн хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, Газрын тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль зэрэг 11 хуулиар зохицуулдаг. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу газар зүйн нэр нь соёлын биет бус өвд хамаардаг, Монгол Улсын 2005 онд нэгдэн орсон ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенц ёсоор газар зүйн нэрийг хамгаалах, мөн Монгол хэлний тухай хуулийн дагуу монгол хэл дээр тэмдэглэгдсэн газар зүйн нэрийг хойч үедээ өвлүүлэн ашиглуулах үүрэгтэй юм.

Газар зүйн нэр нь аливаа улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн байдлын үндэс бөгөөд улсын хил, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хил заагийг тогтоох, хаягжуулах, бүх төрлийн масштабтай газрын зураг, атлас дээр тэмдэглэн олон нийтэд таниулахаас гадна иргэд төрсөн газар нутгаа байршлаар нь хайж олох зэрэг олон чиглэлээр ашигладаг чухал зүйл юм.

Газар зүйн нэрийн тодруулалтын ажил улс орон даяар хийгдэж байгаа бөгөөд 17 аймгийн 134 сум, нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж дуусаад байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ

Дараагийн хуудас

Мөсөн голуудын тэн хагас нь 2100 он гэхэд устаж болзошгүй

Сүүлд нэмэгдсэн Ногоон дэлхий

Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төсөл батлагдсанаар, -Улсын хэмжээнд жил бүр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил,

МЭДЭГДЭЛ

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай хамгаалалттан нутаг дэвсгэрт стандартыг мөрдөөгүй, үзүүртэй төмөр хашаанд
ШилжихДээш