Шинээр оношлогдсон нийт хавдрын 64.4 хувь нь хожуу үедээ оношлогджээ

2025-02-05
1 минут уншина

Олон Улсын Хавдрын Хяналтын Холбооноос (UICC) анх санаачлан жил бүрийн хоёрдугаар сарын 04-ний өдрийг хавдрын эсрэг анхаарал хандуулах Дэлхийн өдөр хэмээн зарласан бөгөөд манай улс уг өдрийг 2007 оноос эхлэн тэмдэглэж байна.
Хорт хавдраас сэргийлэх, хянах, хор хөнөөлийг бууруулахад дэлхийн улс орнуудын засгийн газрын хүчин чармайлтыг сайжруулах, нийгмийн бүх салбар, иргэд, олон нийтийн үүрэг оролцоо, санаачлагыг нэмэгдүүлэх, хавдраар өвдсөн хэн бүхэн хаана амьдардаг, хэн байхаас үл хамааран шаардлагатай тусламж үйлчилгээгээ сэтгэл ханамжтай авдаг байх боломжийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхэд энэ өдрийн зорилго оршино.

Бид 2025 оны хавдрын эсрэг Дэлхийн өдрийг “Бидний түүх-Биднийг нэгтгэнэ. Хүн төвтэй тусламж үйлчилгээ” уриан дор тэмдэглэж байна.
Хавдраар өвдсөн шалтгаан, хавдрын түүх нь хүн бүрд өөр, хүн бүр ялгаатай, өвөрмөц ч гэсэн өөрт шаардлагатай тусламж үйлчилгээгээ авах, хавдрыг даван туулах, эрүүл чанартай амьдрах хүсэл, зорилгоороо нэгдэх, хүн төвтэй, хүнд ээлтэй тусламж үйлчилгээг хөгжүүлэхийг дэлхий нийтэд уриалж байгаа билээ.
ХСҮТ-өөс энэ өдрийн хүрээнд сэтгүүлчдэд зориулсан сургалтыг зохион байгуулж МҮОНТ, UBS, ETV, HDМонгол, TB9 зэрэг 8 телевиз, МҮОНР, 6 сайтын 20 сэтгүүлч оролцож, хорт хавдрын өвчлөл нас баралтын өнөөгийн байдал, тусламж үйлчилгээний ахиц ололт, хавдраас сэргийлэх ухуулга нөлөөллийн үйл ажиллагаанд сэтгүүлчдийн үүрэг оролцоо, элэгний болон умайн хүзүүний хавдрын анхдагч сэргийлэлт болох дархлаажуулалтын үр нөлөө, ач холбогдол зэрэг олон сэдвээр мэдээлэл авсан юм.
Сургалтанд нийт 50 гаруй хүн оролцож мэдээлэл хуваалцан ярилцлаа.

Хорт хавдрын үзүүлэлт-2024-өөс:
Монгол улсын хүн амын дунд 2024 онд 8169 хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдсэн нь өнгөрсөн оныхоос 925 тохиолдлоор, 4755 хүн энэ өвчний улмаас нас барсан нь өнгөрсөн оны үеийнхээс 199 тохиолдлоор тус тус нэмэгджээ.
Хорт хавдрын өвчлөлийн бүтцэд элэг (28.9%,) ходоод (16.2%), уушиг гуурсан хоолой (6.7%), умайн хүзүү (6.4%), бүдүүн, шулуун гэдэсний (5.0%) хорт хавдрууд нийт хорт хавдрын өвчлөлийн 63.2 хувийг эзэлж байна.
Шинээр оношлогдсон нийт хавдрын 36.6% нь эрт үе шатандаа, 64.4% нь хожуу үе шатандаа оношлогджээ.
Хорт хавдрын шалтгаант нас баралтын бүтцэд элэг, ходоодны хавдрууд нийт нас баралтын 52.2%-ийг эзэлж байна.

Хавдаргүй ирээдүйн төлөө хамтдаа хичээе.
Бидний түүх-Биднийг нэгтгэнэ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Hello world!

Дараагийн хуудас

Сербийн Ерөнхий сайд авлигын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас огцорлоо

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Өнгөрсөн сард 14 хүүхэд усанд энджээ

Аялал, амралтын улирал үргэлжилж буй энэ өдрүүдэд гол усны осол, амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд нэмэгдсээр байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Энэ оны 07

Орон нутгийн замд 4 тээврийн хэрэгсэл тутмын гурваас нь зөрчил илэрчээ

Цагдаагийн байгууллагаас Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албатай хамтран Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг,

ХСҮТ-д гарсан галыг бүрэн унтраалаа

Нийслэлийн БЗД-ийн 18 дугаар хороо Хавдар судлалын үндэсний төвийн В1 давхарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.07.28/ 14:11 цагт ирсэн. Дуудлагын дагуу очиход
ШилжихДээш