Цанын баазад гал гарч 47 хүүхэд залуус амиа алджээ

2026-01-03
1 минут уншина

Швейцарийн уулын цанын баазад он солигдох мөчид 47 хүүхэд залуус амиа алдаж, 115 хүн түлэгдэж гэмтсэн харамсалтай үйл явдал болжээ. 400 хүний багтаамжтай бааранд бенгалийн гал асааж, шампанск буудуулснаар чимээ тусгаарлагч таазны хөөсөнцөрт гал авалцан, хоромхон зуурт тус объект шатсан байна.

Тухайн цэнгээний газар В1 давхарт, галын дохиололгүй, гал унтраах системгүй, ганц орц гарцтай, модон ханатай, хөөсөнцөрөн таазтай байсан зэрэг нь олон хүн галд өртөх шалтгаан болсон гэж үзэж байгаа ба энд өсвөр насныхан хүртэл цөөнгүй байсан нь мөн нөгөө талаараа шүүмжлэл дагуулаад байгаа юм. Хохирогчдын зарим нь танигдахгүй болтлоо шатсан тул шинжилгээний хариугаар тодорхойлох аж.

Энэ үйл явдалтай холбоотойгоор Швейцарь улс 5 хоногийн гашуудал зарлаад байна.

Ч.Туул

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ

Дараагийн хуудас

Ой тогтоолтын спортод Монгол Улс нэгдүгээрт бичигдэж байна

Сүүлд нэмэгдсэн Дэлхий дахинд

ШилжихДээш