Онооны урамшуулалтай “Olloo” аппликэйшнийг хэвлэл мэдээллийн салбарынханд танилцууллаа

2026-01-05
1 минут уншина
“Olloo” аппликэйшний баг сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүдэд зориулсан танилцуулах уулзалтыг өнөөдөр /2026.01.05/ NEWS CAFE-д зохион байгууллаа. Тус уулзалтаар “АЛГАНД БАГТААСАН МОНГОЛ” уриатай “Olloo” аппликэйшний зорилго, үйл ажиллагаа, мөн хэрэглэгчдэд болон хэвлэл мэдээллийн салбарынханд ямар хэрэгцээ, давуу тал бий болгох талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
“Olloo” аппликэйшн нь хэрэглэгчдэд зориулсан мэдээ мэдээлэл, үнэгүй зар, цахим худалдааны төвүүдийг нэг дор төвлөрүүлсэн цогц платформ гэдгээрээ онцлог юм байна. Мөн тус аппликэйшн нь оноо цуглуулах системийг нэвтрүүлж, хэрэглэгчдэд илүү ашигтай шийдлийг санал болгож буйг танилцуулгын үеэр онцоллоо. Товчхондоо, хэрэглэгчид аппликэйшнийг идэвхтэй ашигласнаар оноо цуглуулж, улмаар урамшуулал, хөнгөлөлт эдлэх боломжтой болох юм.
Уулзалтын үеэр сэтгүүлчид “Olloo” аппликэйшний үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах боломж, контент түгээх давуу талуудын талаар тодруулж, санал бодлоо солилцов.
“Olloo” аппликэйшн нь цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнд хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангах нь нэн чухал ач холбогдолтой болохыг уулзалтын үеэр тодотгон илэрхийллээ.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Ой тогтоолтын спортод Монгол Улс нэгдүгээрт бичигдэж байна

Дараагийн хуудас

Ч.Хурц: Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын талаар бүтэн 10 гаруй хоног маргалдсан

Сүүлд нэмэгдсэн Нийгэм

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш