Бусдад 5.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан оргодол этгээдийг баривчиллаа

2026-01-07
1 минут уншина

Цахим орчинд “Эм болон эмийн хэрэгсэл зарна”, “Шатахуун импортоор оруулж ирнэ”, “Тендерт шалгаруулж өгнө”, “Уул уурхайн лиценз гаргаж өгнө” гэх хуурамч зар байршуулж, бусдад 5,5 тэрбум төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдэн эрэн сурвалжлагдаж байсан оргодол этгээд “Н”-г өчигдөр /2026.01.04/ Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орогнож байсныг олж тогтоон баривчиллаа.

Тухайн этгээдийг шүүхийн зөвшөөрлөөр сэжигтнээр баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулж, мөрдөн байцаалтын 11, хэрэг бүртгэлтийн 30 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Цаашид цагдаагийн байгууллагаас оргодол этгээд “Н”-той холбоотой хэргүүдийг нэн даруй сэргээж, хэрэг бүртгэлтийн хэрэг, гомдол, мэдээллүүдийг нэгтгэх, оргон зайлах хугацаандаа ашиглаж байсан арилжааны банкны данснууд, ухаалаг төхөөрөмжүүдэд үзлэг хийж, бусад хэргүүдийг нарийвчлан тогтоох чиглэлээр ажиллаж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2026 оны хувь, хэмжээг тогтоолоо 

Дараагийн хуудас

Орон нутгийн нөхөн сонгуулийн хуваарийг баталлаа

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш