Монголбанк 126 ажилтнаа чөлөөлжээ

2026-01-21
1 минут уншина

Дөрвөн жилийн дотор ажилтны тоо нь 400 гаруйгаас 700 болж данхайсан Монголбанк цомхотгол хийж байна. Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөр 126 ажилтан чөлөөлөгдсөн байна. УИХ-ын дарга Н.Учрал Төв банкинд давхардал хийдлээ арилгаж, данхар бүтцээ танах, мөнгө хэвлэж, цалин орлогыг үнэгүйдүүлэгч инфляцыг хөөрөгдсөн асуудалд хяналт шалгалт хийх чиглэл өгсөн. С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох үеэр УИХ-ын дарга, гишүүд орон тоо хэт данхайсныг хурцаар шүүмжилж, төрийн хэмнэлтийн хууль хэрэгжүүлэхийг анхааруулж байсан юм. Төгрөгийн ханш тогтвортой барих үндсэн үүрэгтэй Төв банк мөнгө хэвлэж, 10 их наядын алдагдалд орж, цалин орлогыг үнэгүйдүүлэгч инфляцын хор уршгийг ард иргэд нуруундаа үүрч ирсэн асуудлыг ч хянан шалгахаар болоод байна. Төв банк хүсэлт гаргаснаар хяналт шалгалт оруулна гэж улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Н.Тавинбэх, П.Товуудорж нарыг 30 хоног цагдан хорихоор боллоо

Дараагийн хуудас

Стратеги академи, Фридрих-Эбертийн сангийн хамтын ажиллагаа тогтвортой үргэлжилнэ

Сүүлд нэмэгдсэн Newstime

Үүрэн холбоо, цахилгаан зэрэг хэрэглээний төлбөрийн мэдээлэл зээлийн оноонд нөлөөлөхгүй

Улсын Их Хурал “Нээлттэй парламент” зорилгын хүрээнд “И-Монголиа” системд “УИХ-Таныг сонсож байна” цахим сувгийг ажиллуулж эхэлснээс хойших 14 хоногийн хугацаанд иргэдээс 300 орчим санал

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай
ШилжихДээш