Д.Трамп Канадын бараанд 100 хувийн татвар ногдуулна гэжээ

2026-01-26
1 минут уншина

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Канадын засгийн газарт хандан “Хэрэв Хятадтай худалдааны хэлэлцээр байгуулбал бараа бүтээгдэхүүнд нь 100 хувийн татвар ногдуулна” хэмээн сүрдүүлжээ.

Тэрбээр, Ерөнхий сайд Марк Карни Канад улсыг Хятадын барааг АНУ руу “дамжуулан нийлүүлэх төв” болгож чадна гэж бодож байгаа бол тэр маш том эндүүрч байна. Хэрэв Канад Хятадтай хэлэлцээрт гарын үсэг зурвал АНУ руу нийлүүлж байгаа бүх бараа бүтээгдэхүүнд нь 100 хувийн гаалийн татвар ногдуулна хэмээн Трамп Truth Social нийгмийн сүлжээндээ нийтэлсэн байна.

Өмнө нь Канад Хятадын хэлэлцээрийг сайн алхам хэмээн сайшааж байсан ч одоо ийнхүү сүрдүүлж байгааг Трамп, Карни нарын зөрчилтэй давхацсантай холбоотой хэмээн олон улсын хэвлэлүүд онцолж байна. Тодруулбал,  энэ сарын 19-23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Давосын чуулганд Трамп “Канад улс Америкийн ачаар амьдарч байна” гэж мэдэгдсэн юм. Үүний хариуд Канад “Манай улс дэлхийд бие даасан байдлаа харуулж байгаа бөгөөд дарангуйллын нөлөөнд автахгүй” гэжээ.

Үүгээр зогсохгүй Трампын байгуулсан Энхийн зөвлөлд Карниг оролцуулахаар өгсөн урилгыг буцаасан бөгөөд энэ шийдвэрээ “Канадын хувьд хамгийн нэр хүндтэй урилгыг буцаав” гэж нийгмийн сүлжээнд нийтэлсэн байна.

Одоогоор Канад, АНУ хоёр Трампын тогтоосон зарим тарифыг бууруулах талаар тохиролцоонд хүрээгүй байгаа боловч Канад, АНУ, Мексикийн одоо хүчин төгөлдөр байгаа гэрээ нь Канадын эдийн засагт учрах хохирлоос хамгаалж байгаа аж.

Ц.Эрдэнэтуяа

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, бусдыг нь цагаатгав

Дараагийн хуудас

Бүлэг зодоон хийсэн “томчуудын хүүхдүүдэд” зорчих эрх хязгаарлах, торгох ял оноолоо

Сүүлд нэмэгдсэн Newstime

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн

Л.Төгс-Ухаан: Иргэн В.Ганзориг нь А лицензээ 5 сая ам.доллароор зарж бусдыг залилсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км
ШилжихДээш