Танилц: Намуудын санхүүгийн тайлан

2025-03-17
1 минут уншина
Улс төрийн намууд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа 2025 оны 2 дугаар сарын 10-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхээр Улс төрийн намын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 улс төрийн намаас 27 нь санхүүгийн жилийн эцсийн тайлангаа хуулийн хугацаанд өгчээ.
Улс төрийн намын тухай хуульд зааснаар намын санхүүгийн тайланд гурван үе шаттай хяналт хэрэгжүүлэх бөгөөд аудитын хуулийн этгээд дээрх 27 намын жилийн эцсийн санхүүгийн тайланд 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор дүгнэлт гаргасан байна.
Сонгуулийн ерөнхий хороо аудитын хуулийн этгээдийн дүгнэлт бүхий санхүүгийн тайлан нь хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг хянаж байна гэж мэдээллээ. Улмаар Сонгуулийн ерөнхий хороо уг тайланг 4 дүгээр сарын 5-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт хүргүүлэх юм.
Аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулсан 27 намын санхүүгийн тайлантай ЭНД ДАРЖ танилцана уу.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Дараагийн хуудас

МАН-ын бүлэг: Одоогоор төсөвт тодотгол хийх хэмжээний асуудал үүсээгүй

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Д.Түвшинтөгс: Ховор ургамал хууль бусаар түүж бэлтгэвэл экологийн үнэлгээг 5 дахин нэмж төлүүлнэ

Прокурорын байгууллагаас сүүлийн 5 жилийн байдлаар байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 327 гэмт хэрэгт хяналт тавьсан. Энэ төрлийн гэмт хэрэг газар нутгийн байршил, байгалийн
ШилжихДээш