Б.Ачбадрах гүйлтийн цанын скиатлоны төрөлд замаа амжилттай дуусгаж, амжилтаа ахиуллаа

2026-02-08
1 минут уншина

Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Ачбадрах “Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадмын гүйлтийн цанын 10 км-ын (10км+10 км) скиатлоны төрөлд хүч сорьж 38 улсын 75 тамирчнаас 55 дугаар байрт шалгарлаа. Түүний хувьд “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын энэ төрөлд 65 дугаар байр эзэлж байжээ.

Манай тамирчин энэ сарын 10-нд гүйлтийн цанын спринт төрөлд хүч сорино.

Ташрамд сонирхуулахад тэмцээний эхний 3 байрт Норвеги, Францын тамирчид жагссан бол Ази тивийн төлөөллөөс Япон улсын тамирчин 22 дугаар байр эзэллээ.

Өвлийн олимпын наадамд 3 дахь удаагаа эрхээ авч оролцож буй шигшээ багийн тамирчин Б.Ачбадрах энэ сарын 10-нд гүйлтийн цанын спринт төрөлд уралдана.

 

Эх сурвалж: МҮОХ

Фото: Э.Харцага

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Хайртай хүмүүстээ зориулах “Хан хармаг” эрүүл мэндийн цай

Дараагийн хуудас

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Д.Түвшинтөгс: Ховор ургамал хууль бусаар түүж бэлтгэвэл экологийн үнэлгээг 5 дахин нэмж төлүүлнэ

Прокурорын байгууллагаас сүүлийн 5 жилийн байдлаар байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 327 гэмт хэрэгт хяналт тавьсан. Энэ төрлийн гэмт хэрэг газар нутгийн байршил, байгалийн
ШилжихДээш